- Home
- Компанийн тухай
- Хөгжиж цэцгэлсэн амьдралд хүрэх Амвэй-н цогц хандлага
Хөгжиж цэцгэлсэн амьдралд хүрэх Амвэй-н цогц хандлага
Amway компани нь хүмүүсийг эрүүл мэнд, хөгжиж цэцэглэсэн амьдралд тэмүүлэхэд нь бүх талаар дэмжиж, амьдралын чанарыг нь сайжруулахад нь урам зориг өгдөг. Амьдралын бүхий л салбарт төгс зохицлыг бий болгоход тусалдаг хамгийн сүүлийн үеийн судалгаа, дэвшилтэт бүтээгдэхүүнүүд болон хөтөлбөрүүд бидний өвөрмөц хандлагад цогцлогдсон байдаг.
Amway болон Стэнфордын дэлхийн хэмжээний түншлэл: Эрүүл мэнд, чанартай амьдралын төлөөх шинжлэх ухаан
Amway компани шинжлэх ухааны дэлхийд тэргүүлэгч байгууллагуудын нэг болох Стэнфордын их сургуулийн 2016 онд эхлүүлсэн WELL for Life* глобал судалгааг дэмжин ажилладаг. Энэ төсөл хүмүүст эрүүл, чанартай сайхан амьдарч, урт наслахад нь амьдралын хэв маяг, хоол тэжээл, сэтгэл санааны байдал болон хүрээлэн буй орчин хэрхэн нөлөөлдгийг судалдаг.
Амвэй компани анхнаасаа энэ санаачилгад стратегийн дэмжлэг үзүүлж, Nutrilite Health Institute сангаар дамжуулан 10 сая ам.долларыг хандивласан байдаг. Энэ нь АНУ, Хятад, Тайвань, Сингапур, Тайланд зэрэг улс орнуудын 32,000 гаруй хүн хамрагдсан томоохон, өвөрмөц судалгааны үндэс, суурь болсон юм.
Судалгаануудаас харахад эрүүл, чанартай амьдрал гэдэг нь зөвхөн бие болон сэтгэл санаагаар эрүүл, өөдрөг байхыг хэлээд зогсохгүй:
- эерэг болон сөрөг эмоци, сэтгэл хөдлөл,
- хувийн өсөлт, аливаа зүйлд ухамсартай хандах байдал,
- нойрны чанар, биеийн хөдөлгөөний идэвхтэй байдал;
- хооллолт болон баялаг төрөл зүйлтэй микробиом,
- стрессийн түвшин, нийгмийн оролцоо гэсэн ойлголтууд ч бас багтдаг байна.
Шинжлэх ухааны эдгээр өгөгдлүүд дээр үндэслэн Amway эрүүл мэнд, хөгжиж цэцэглэсэн амьдралыг бүрэн утгаар нь цогцлоох үндсэн 6 гол хүчин зүйлийг тодорхойлсон байдаг бөгөөд энэ нь дэлхий дахины хүмүүст эрүүл саруул, эрч хүчтэй, тэнцвэртэй амьдрахад нь туслах бүтээгдэхүүн, хөтөлбөр, шийдлүүдийг бий болгох удирдамж болж байна.
Судалгааны талаарх дэлгэрэнгүйг Stanford WELL for Life
Амжилт бүтээлээр дүүрэн хөгжиж цэцэглэсэн амьдралын үндсэн 6 хүчин зүйл
Бид амьдралын бүхий л салбартэв зохилдлого, эрүүл мэндийг олж авахад туслах зургаан үндсэн гол хүчин зүйлүүдийг тодорхойлсон байгаа.
Эрүүл бие
Эрүүл бие бол эрүүл мэнд, чанартай амьдралд хүрэх гол бүрэлдэхүүн хэсэг юм. Amway компани нь ургамлын орц найрлага болон фитонутриентуудын хүчийг ашиглан микробиомын эрүүл мэндэд зориулсан шинжлэх ухаанд суурилсан инновацын шийдлүүдийг бий болгосноор биеийн байдлыг сайжруулан дэмжихэд тусалдаг.
Саруул ухаан
Аливаа зүйлд сайн төвлөрөн анхаарч, ухаан санаагаа саруул байлгах нь эерэг сэтгэл хөдлөлийн байдлыг бий болгодог бөгөөд энэ нь нийгмийн болон сэтгэл санааны хүчин зүйлсээр дамжуулан хүрэх боломжтой байдаг. Amway компань нь түншүүдийн удирдлаган дор нийгэмлэгүүдийг урамшуулан дэмжих, харилцан ойлголцох хамтын ажиллагааны соёл, бие болон оюун санааны харилцан уялдаа холбоог гүнзгий ойлгох замаар эрүүл оюун ухаан, эерэг сэтгэлгээг бэхжүүлэн хадгалах арга замуудыг санал болгодог
Олон нийттэй харилцах
Утга учиртай харилцааг бий болгох нь нийгмийн холбоо, ямар нэгэн зүйлд харьяалагдаж байгаагаа мэдрэх таатай мэдрэмжийг авахад чухал ач холбогдолтой байдаг бөгөөд энэ нь урт наслах, эрүүл байх, чанартай амьдрахад хувь нэмэр оруулдаг. Amway нь бизнес эрхлэгчидтэй хамтран хүмүүсийг эргэн тойрон байгаа бусад хүмүүстэй нь холбож, хамт олонтой нь болгон дэмжиж тусалснаар чухал гэдгээ мэдрэх хүмүүний хэрэгцээг хангахын тулд олон нийтийн өөрчлөх хүчийг ашигладаг.
Хувийн өсөлт
Хувь хүний өсөлт гэдэгт хүний чадвар, чадамжийг хөгжүүлэх, амьдралын чанарыг сайжруулах, зорилго, хүсэл тэмүүллийг нь хэрэгжүүлэхэд тусалдаг үйл ажиллагаанууд багтдаг. Хүмүүст зан төлөв, үзэл бодол, үнэт зүйлс, үйл үйлдэл, дадал зуршлаа төгс болгоход шаардлагатай алхмуудыг хийхэд нь туслахын тулд Amway-д бид өсөлтийн сэтгэлгээний хандлагыг ашигладаг.
Санхүүгийн эрх чөлөө
Санхүүгийн байдлаа хянаж зохицуулах нь амьдралаа бүх талаар нь өөд нь татахад шууд нөлөөлдөг. Amway компани эрүүл мэнд, сайн сайхныхаа төлөө чин сэтгэлээсээ зүтгэдэг хүмүүст санхүүгийн зорилгодоо хүрэх, ирээдүйн санхүүгийн тогтвортой байдалдаа итгэлтэй байх, бүрэн дүүрэн амьдралаар амьдрахуйц шийдвэрүүдийг гаргах боломжийг олгодог.
Эрүүл эх дэлхий
Эх дэлхийн эрүүл мэнд нь эрүүл хүмүүс, эрүүл ургамал, эрүүл гэр орноос эхэлдэг. Amway компани нь ухамсартай бүтээгдсэн бүтээгдэхүүн, дадлага туршлагын тусламжтайгаар байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг бууруулахын төлөө ажиллаж, хүмүүсийн хувийн амьдрах орчноо сайжруулах боломжийг олгодог шийдлүүдийг санал болгосноор эх дэлхийдээ эерэг нөлөө үзүүлэхийг эрмэлздэг.
Бид үүнд хэрхэн хүрдэг вэ?
Amway компани нь:
Бид зүгээр нэг бүтээгдэхүүн санал болгох төдийхнөөр өөрсдийгөө хязгаарладаггүй - бид хүмүүст амьдралын бүхий л салбаруудад төгс эв зохилдлогыг олох дэмжлэг, урам зориг, арга хэрэгслийг олоход нь тусалдаг.
Бид бусдаас юугаараа ялгагддаг вэ?
Amway компани нь: