Artistry Labs Illuminating System™
Арьсыг цайруулж, гэрэлтүүлэх үйлчилгээтэй Artistry Labs lluminating System™ иж бүрдэл
Жин/эзлэхүүн: 1 багц
Amway болон Йелийн их сургуулийн шинжлэх ухааны судалгаа шинжилгээ, мөн Nutrilite™-ын ургамлын орцуудын хосолсон нөлөө, харилцан үйлчлэл дээр үндэслэн энэхүү бүтээгдэхүүнийг боловсруулав.
Энэхүү систем нь “ухаалгаар арьсны өнгийг засаж гэрэлтүүлэх” зарчмаар үйлчилж, нөсөө толбыг багасган, нүүрний арьсны өнгийг жигд толигор, эрүүл, гэрэлтсэн төрхтэй болгоно.
Бүтээгдэхүүний гол зорилго нь нүүрний арьсыг цайруулж гэрэлтсэн өнгө төрхтэй болгоод зогсохгүй асуудлын уг суурьт хүрч буюу меланины хэт ялгаралтад нөлөөлж, арьсыг дотроос нь гэрэлтүүлэн, сэргээхэд оршино. Тогтмол хэрэглэснээр арьс илүү цайвар, арчилгаа сайтай, жигд өнгөлөг харагдана.
Энэхүү иж бүрдэл нь бие биеийнхээ үйлчлэлийг нөхөн дэмжих доорх хоёр бүтээгдэхүүнээс бүрдэнэ:
Artistry Labs Illuminating System™ Нүүрний арьсыг гэрэлтүүлж, цайруулах серум нүүрний арьсны бүх гадаргуу дээр жигд үйлчилж, өнгийг жигд тэнцвэржүүлнэ.
Artistry Labs Illuminating System ™ Нөсөө толбыг багасгах бүтээгдэхүүн тод нөсөө толботой хэсэгт хүрч үйлчилнэ.

Нөсөө толбо хэрхэн үүсдэг вэ?
Нүүрний арьсыг цайруулж, гэрэлтүүлэх үйлчилгээтэй иж бүрдэл арьсанд хэрхэн нөлөөлдөг вэ?
Энэхүү иж бүрдэл нь арьсыг гэрэлтүүлж, цайруулах процессын хоёр гол цэг дээр нэгэн зэрэг үйлчилгээ үзүүлдэг. Үүнд:
- Меланины ялгарал
Тирозиназ ферментийн идэвхжилийг бууруулдаг - Арьсны эсүүдэд пегмент дамжих үйл явц
Меланосомуудын эпидермис рүү тээвэрлэгдэх явцад саад болдог
Үр дүн
Нөсөө толбо багасаж, арьс илүү жигд, гэрэлтсэн өнгөтэй болно
Нэмэлт материалыг
Artistry Labs Illuminating System™ Нүүрний арьсыг гэрэлтүүлж, цайруулах серум
Арьсны өнгийг маш хурдан сэргээнэ
- Хөвөн мэт хөнгөн бүтэцтэй
- Арьсан дээр жигд тархдаг
- Түргэн шингэдэг
- Зөөлөн чийгшүүлэх нөлөөтэй
- Нөсөө толбыг багасгах үйлчилгээтэй Artistry Labs Illuminating System ™ бүтээгдэхүүн арьсанд гүн шингэж, үйлчилгээг илүү үр дүнтэй болгоход арьсыг бэлдэж өгдөг
Artistry Labs Illuminating System™ Нөсөө толбыг багасгах бүтээгдэхүүн
Хар нөсөө толбо болон хөгшрөлтийн нөсөө толбыг багасгана
- Өндөр үр дүнтэй гол орцууд шууд нөсөө толбонд хүрч үйлчилдэг.
- Нөсөө толбыг арилгахад чиглэсэн өвөрмөц найрлагатай.
- Чийгшүүлэгч тос түрхсэний дараа ч гэсэн үйлчилсээр байдаг.
Судалгаанд энэхүү иж бүрдлийн найрлагад орсон, Йелийн их сургуулийн судлаачдын дэмжлэгтэйгээр боловсруулсан Цитидин (2%) шинжлэх ухааны гол нээлт болсон бөгөөд хар нөсөө толбыг эрс бууруулах үр нөлөө нь клиникийн судалгаагаар батлагдсан, мөн бусад стандарт цайруулах орцуудаас илүү үр дүнтэй нь ажиглагдсан.
Цитидин (2%)
Энэхүү идэвхт бодис нь дэлхийд тэргүүлэгч цайруулах үйлчилгээтэй бусад орцуудтай харьцуулахад 40%-р илүү хүчтэй нөлөө үзүүлдэг*. Меланоцитын идэвхжилийг зохицуулж, меланины хуримтлалаас сэргийлдэг.
Өндөр үр дүнтэй бусад орцуудтай хослуулсан:

(AA2G) тогтворжуулсан С амин дэмийн найрлага
антиоксидант, арьсыг сэргээн, өнгийг жигд толигор болгодог.
Транексамын хүчил
тод нөсөө толбыг багасгаж, арилгахад тусалдаг.
Ниацинамид
арьсны өнгийг сэргээж, жигд толигор болгодог. Эсийн бодисын солилцоог сайжруулж, арьсны хамгаалалтын давхаргыг бэхжүүлэн, үрэвслийн дараах толбыг багасгадаг.
№ DEF-HSLIT004(1)-161117 тоот клиникийн судалгаанд үндэслэв.
Энэхүү иж бүрдэлд орсон бүх орцууд хамтдаа хэрхэн үйлчилдэг вэ?
Аль аль бүтээгдэхүүн нь эрдсийн тос, парабен, фталат, сульфатад суурилсан гадаргуун идэвхт бодисууд, спирт, циклик силикон, гидрохинон агуулаагүй.
Artistry Labs Illuminating System™ Нүүрний арьсыг гэрэлтүүлж, цайруулах серум
Найрлага: WATER/EAU, BUTYLENE GLYCOL, NIACINAMIDE, ASCOR - BYL GLUCOSIDE, CYTIDINE, ISONONYL ISONONANOATE, DIMETHICONE, HYDROGENATED LECITHIN, POLYMETHYL - SILSESQUIOXANE, POLYGLYCERYL-10 PENTASTEARATE, CAPRYLYL GLYCOL, GLYCERIN, BEHENYL ALCOHOL, BATYL ALCOHOL, TOCOPHERYL ACETATE, POTASSIUM HYDROXIDE, PHENOXYETHANOL, CHLORPHENESIN, SODIUM STEAROYL LACTYLATE, TOCOPHEROL, GLYCINE SOJA (SOYBEAN) OIL, ACETYL GLUCOSAMINE, ACRYLATES/C10-30 ALKYL ACRYLATE CROSSPOLYMER, SODIUM CITRATE, XANTHAN GUM, HYDROXYETHYLCELLU - LOSE, DISODIUM EDTA, FRAGRANCE/PARFUM, IRIS FLORENTINA ROOT EXTRACT, HYDROLYZED OPUNTIA FICUS-INDICA FLOWER EXTRACT, LECITHIN, DIPOTASSIUM GLYCYRRHIZATE, 1,2-HEXANEDIOL, GLUCONOLACTONE, GLYCERYL ACRYLATE/ACRYLIC ACID COPOLYMER, SODIUM BENZOATE, PVM/MA COPOLYMER, CERAMIDE NP, BETA-SITOSTEROL, CARRAGEENAN, GLUCOSE, LINALOOL, BENZYL SALICYLATE, LIMONENE, ALPHA-ISOMETHYL IONONE, HEXYL CINNAMAL, HYDROXYCITRONELLAL
Хэмжээ: 30 мл
Хадгалах нөхцөл: +5-с +25°C хэмд хадгална. +25°C.
Хадгалах хугацаа: Сав баглаа боодол дээр заасан үйлдвэрлэсэн өдрөөс хойш 36 сар.
Үйлдвэрлэсэн улс: АНУ
Artistry Labs Illuminating System ™ Нөсөө толбыг багасгах бүтээгдэхүүн
Найрлага: WATER/EAU, DIMETHICONE, ISODODECANE, POLYSILI - CONE-11, BUTYLENE GLYCOL, PEG-10 DIMETHICONE, ASCORBYL GLU - COSIDE, ISONONYL ISONONANOATE, POLYACRYLAMIDE, POLYSOR - BATE 80, TRANEXAMIC ACID, ETHYLHEXYLGLYCERIN, C13-14 ISOAL - KANE, POTASSIUM HYDROXIDE, PHENOXYETHANOL, SODIUM BEN - ZOATE, ACRYLATES/C10-30 ALKYL ACRYLATE CROSSPOLYMER, CHLORPHENESIN, SODIUM CITRATE, LAURETH-7, FRAGRANCE/PAR - FUM, IRIS FLORENTINA ROOT EXTRACT, DISODIUM EDTA, DIPOTAS - SIUM GLYCYRRHIZATE, TOCOPHEROL, LINALOOL, BENZYL SALICY - LATE, LIMONENE, ALPHA-ISOMETHYL IONONE, HEXYL CINNAMAL, HYDROXYCITRONELLAL
Хэмжээ: 15 мл
Хадгалах нөхцөл: +5-с +25°C хэмд хадгална.
адгалах хугацаа: Сав баглаа боодол дээр заасан үйлдвэрлэсэн өдрөөс хойш 36 сар
Үйлдвэрлэсэн улс: АНУ
Энэхүү бүтээгдэхүүнийг хэн хэрэглэхэд тохиромжтой вэ?
Бүх төрлийн арьсанд хэрэглэхэд тохиромжтой (тэр дунд бор болон шаргал туяатай арьс) ба бүр эмзэг арьстай хүн ч хэрэглэж болно.
Дараах асуудалтай тулгарсан эрэгтэй, эмэгтэй бүх хүнд тохирно:
Хэнд тохиромжгүй вэ?
Идэвхтэй үрэвсэлтэй арьстай үйлчлүүлэгч (эхлээд арьсны хамгаалах давхаргыг сэргээх шаардлагатай, дараа нь батганы дараах эмчилгээнд шилжих)
Хүчтэй хүчил агуулсан гуужуулагч хэрэглэдэг үйлчлүүлэгч: хүчилт арьс арчилгаа дууссаны дараа бүтээгдэхүүнийг хэрэглэх
Жирэмсэн болон хөхүүл эмэгтэйчүүд
Энэхүү иж бүрдлийг таны одоо хэрэглэж буй арьс арчилгааны ямар ч бүтээгдэхүүнтэй хамт хэрэглэж болно:
Энэхүү иж бүрдлийг өдөр тутамдаа байнга ашигладаг цэвэрлэгээ, тоник болон үндсэн чийгшүүлэгч бүтээгдэхүүнтэй хамт, нэмэлтээр хэрэглэх боломжтой.
- 1-р алхам: Арьсыг цэвэрлэж, тоник түрхсэний дараагаар тун тохируулагч шахуурга дээр хоёр дарж, цайруулагч серумийг хурууныхаа өндгөн дээр аваад нүүрэндээ жигд тарааж түрхэнэ. Сайтар шингээнэ.
- 2-р алхам: Хурууныхаа өндгөөр нөсөө толботой хэсгүүд дээр нөсөө толбыг багасгах бүтээгдэхүүнийг түрхэнэ. Бүрэн шингэтэл сайтар иллэг хийнэ
- 3-р алхам: Үүний дараа өөрийн хэрэглэх дуртай Artistry чийгшүүлэгч тосыг түрхэнэ. Өдрийн арьс арчилгаанд нарнаас хамгаалах тосыг заавал хэрэглэх шаардлагатай.
- Анхааруулга: Бүтээгдэхүүн нүдэнд орохоос сэргийлэх шаардлагатай. Арьс улайх, халуу оргиж төөнөх, хорсож хөндүүрлэх шинж тэмдэг ажиглагдвал нүүрээ хурдан угааж, бүтээгдэхүүнийг хэрэглэхээ зогсооно.
Өдөрт 2 удаа, хамгийн багадаа 4 долоо хоног тасралтгүй хэрэглэнэ
Иж бүрдлийг 4 болон 12 долоо хоног хэрэглэсний дараах клиник үр дүн*
*116 хүн оролцсон № 75124 тоот хэрэглэгчийн үнэлгээний судалгаанд үндэслэв.
1 дэх оролцогч
Тод нөсөө толбо илт багасаж, бүдгэрсэн
2 дахь оролцогч
Арьс жигд өнгөлөг, эрүүл болсон
3 дахь оролцогч
Хар нөсөө толбо багасаж, арьсны өнгө толигор, гөлгөр болсон