Artistry Ever Perfect™
Будаг түгжигч нунтаг энгэсэг, Highlight өнгө

₮ 182,335.00
₮ 154,985.00154985.0
Бүртгүүлсний дараах үнэ
Барааны тэмдэгт: 127466
Жин/эзлэхүүн: 16 г.
Тоо хэмжээ:

    Artistry Ever Perfect™ Будаг түгжигч нунтаг энгэсэг

    Хөнгөн бүтэцтэй нунтаг энгэсэг нь будалтыг найдвартай түгжиж, нүх сүв болон жижиг өөг далдлан, арьсанд тав тухтай мэдрэмж төрүүлж, өөгүй мат бүрхүүл үүсгэнэ.
    Энэхүү хөнгөн түгжигч нунтаг энгэсэг нь хуурайшуулахгүй бөгөөд төгс бүрхүүл үүсгэнэ. Тослогтож гялалзсан байдлыг арилган, арьсан дээр тусах гэрлийг төгс ойлгож, өдрийн турш арьсыг эрүүл сайхан харагдуулна.

    Эмнэлзүйн туршилтууд* нь Artistry Ever Perfect™ Будаг түгжих нунтаг энгэсэг нь дараах үр дүнтэйг харуулсан:

    • Тослогтож гялалзсан арьсыг матт болгох үйлчилгээтэй хөнгөн бүтэцтэй будаг түгжигч (нүх сүв болон өөг далдална)*
    • Хуурайшуулахгүйгээр төгс бүрхүүл үүсгэнэ
    • Илүүдэл тосыг шингээж гялалзах байдлыг багасгана
    • Жижиг тоосонцор бүхий ширхэгтэй найрлага нь хялбархан түрхэгдэж, жигд бүрхүүл үүсгэхээс гадна арьсны байгалийн төрхийг нь хадгална
    • 24 цагийн туршид тогтцоо хадгална
    • Будаг түгжигч нунтаг энгэсэг нь суурь кремийн өнгөнүүдтэй төгс зохицох хоёр өнгөтэй
    *Хэрэглэгчид бүтээгдэхүүнийг хэрхэн хүлээж авч байгааг судалсан 119 оролцогчидтой № 23-0469 судалгаан дээр үндэслэсэн

    Artistry Ever Perfect™ цувралын бүтээгдэхүүнүүд нь цэвэр байдлын стандартад нийцүүлэн бүтээгдсэн

    Найрлага нь нэмэлт бодис агуулагдаагүй бөгөөд байгалийн болон ургамлын гаралтай найрлагаас бүрдэнэ
    Nutrilite™ Үрээс эцсийн бүтээгдэхүүн болтол хянах боломжтой орц, найрлагууд
    Амьтны гаралтай найрлага агуулаагүй. Амьтад дээр туршдаггүй. Веган нийгэмлэгт бүртгэгдсэн
    Artistry™ цэвэр байдлын стандартад нийцсэн найрлагатай
    Бүх төрлийн арьсанд тохиромжтой
    Арьсны болон харшлын эмч нараар туршигдсан
    Нүх сүвийг бөглөхгүй

    Хадгалах нөхцөл: +5-аас +25°С хэмд хадгална

    Хадгалах хугацаа: Савлагаа дээр заасан үйлдвэрлэсэн өдрөөс хойш 36 сар

    Солонгос улсад үйлдвэрлэв

    Бүгдийг харуулах

    Гол давуу талууд

    Найрлага нь жинхэнэ эрүүл гоо сайхныг дэмждэг тос болон Nutrilite™ фермд ургуулсан ургамлын орцуудыг агуулаг
    Арьсыг хуурайшуулдаггүй
    Илүүдэл тосыг шингээж гялалзах байдлыг багасгана
    "Highlight" өнгөтэй нунтгийн ширхэгүүд нь төгс бүрхүүл үүсгэж, гэрлийн тусгалыг оновчтой болгож арьсыг эрүүл харагдуулдаг
    Арьсыг зөөлрүүлэн нүхжилт болон арьсны харагдах байдлыг толийлгож, байгалийн мэт жигд бүрхүүл бий болгоно*
    Тогтоц сайтай, хөнгөн бүтэцтэй, нарийн нунтагласан энгэсэг нь арьсны гадаргууг жигдрүүлж зөөлөн дүр төрхтэй харагдуулна
    Жижиг тоосонцор бүхий ширхэгтэй найрлага нь хялбархан түрхэгдэж, жигд бүрхүүл үүсгэхээс гадна арьсны байгалийн төрхийг нь хадгална.
    *Хэрэглэгчид бүтээгдэхүүнийг хэрхэн хүлээж авч байгааг судалсан 120 оролцогчтой № 23-0469 судалгаан дээр үндэслэсэн
    Бүгдийг харуулах

    Арчилгаа ба Гоо сайхан нэг бүтээгдэхүүнд

    Nutrilite™ фермүүдэд тарьж ургуулсан ацерола интоорын ханд
    арьсны хамгаалалтын давхаргыг бэхжүүлнэ
    Nutrilite™ фермүүдэд тарьж ургуулсан анарын ханд
    арьсыг хүрээлэн буй орчны сөрөг хүчин зүйлсийн нөлөөнөөс хамгаална
    Найрлага дахь тоснууд
    нарны цэцгийн тос, эмчилгээний календула цэцгийн тос болон нугын Мидофом цэцгийн үрийн тос нь арьсыг чийгшүүлж, зөөлрүүлнэ
    Найрлагандаа дараах бодисуудыг агуулаагүй:
    • парабен;
    • фталат;
    • эрдэс тос;
    • силикон;
    • сульфат гадаргуугийн идэвхт бодис;
    • тальк;
    • Artistry Clean™ цэвэр байдлын стандартын дагуу хориглосон 1300 гаруй бусад бүрэлдэхүүн хэсэг.
    Найрлага:

    HIGHLIGHT: MICA, SILICA, CAPRYLIC/CAPRIC TRIGLYCERIDE, DIMETHICONE, SYNTHETIC FLUORPHLOGOPITE, METHICONE, TITANIUM DIOXIDE (CI 77891), LAUROYL LYSINE, GLYCERYL CAPRYLATE, IRON OXIDES (CI 77491), IRON OXIDES (CI 77499), ALUMINUM HYDROXIDE, BUTYLENE GLYCOL, LIMNANTHES ALBA (MEADOWFOAM) SEED OIL, RICINUS COMMUNIS (CASTOR) SEED OIL, HELIANTHUS ANNUUS (SUNFLOWER) SEED OIL, Red 30 (CI 73360), MALPIGHIA EMARGINATA (ACEROLA) FRUIT EXTRACT, PUNICA GRANATUM FRUIT EXTRACT, CALENDULA OFFICINALIS FLOWER, SORBITAN OLIVATE, PHENOXYETHANOL, SODIUM HYALURONATE, CAPROIC ACID
    LIGHT TO MEDIUM: MICA, SILICA, CAPRYLIC/CAPRIC TRIGLYCERIDE, DIMETHICONE, METHICONE, LAUROYL LYSINE, GLYCERYL CAPRYLATE, IRON OXIDES (CI 77492, CI 77499, CI 77491), BUTYLENE GLYCOL, LIMNANTHES ALBA (MEADOWFOAM) SEED OIL, RICINUS COMMUNIS (CASTOR) SEED OIL, HELIANTHUS ANNUUS (SUNFLOWER) SEED OIL, MALPIGHIA EMARGINATA (ACEROLA) FRUIT EXTRACT, PUNICA GRANATUM FRUIT EXTRACT, CALENDULA OFFICINALIS FLOWER, SORBITAN OLIVATE, PHENOXYETHANOL, SODIUM HYALURONATE, CAPROIC ACID
    Бүгдийг харуулах

    Бүх төрлийн арьсанд тохиромжтой өнгөнүүд

    Highlight өнгө (бүтээгдэхүүний код: 127466)
    бүх төрлийн арьсанд тохиромжтой сувдан ягаан өнгө
    Light to me өнгө (бүтээгдэхүүний код: 127467)
    цагаан болон дунд зэргийн цайвар арьсанд зориулсан завсрын өнгө

    Хэрэглэхэд эвтэйхэн нунтаг энгэсэгт зориулсан спонж

    Artistry Ever Perfect™ Будаг түгжигч нунтаг энгэсэгт зориулан тусгайлан бүтээсэн спонж нь уян хатан бүтэцтэй тул энгэсгийг арьсанд жигд зөөлөн түрхэгдэж, үл харагдах нимгэн давхаргыг үүсгэдэг.
    Спонж нь авч байгаа энгэсэгийн хэмжээг зохицуулж, илүү жигд тараахаас гадна арьсан дээр бөөгнөрөл бий болгохгүйгээр үл мэдэгдэх нимгэн давхаргыг үүсгэдэг.

    Хэрэглэх заавар:

    Зориулалтын спонжоо Artistry Ever Perfect нунтаг энгэсэгийнхээ гэрэнд хийж таглаад хэвтээгээр нь сэгсэрч болно. Аль эсвэл онгойлгоод спонжоо энгэсэгний шигшүүр дээр гараараа дарж байгаад сэгсэрнэ. Илүүдэл энгэсгээ арилгахын тулд спонжоо шигшүүр дээрээ зөөлөн товшоод арьсан дээрээ зөөлөн товших байдлаар (үрэхгүйгээр) түрхэнэ. Ихэнх хүмүүсийн өдрийн туршид тослогддог Т- зоноос гадна харцаа илүү цоглог харагдуулахын тулд нүдний доорх хэсгээ ч мөн адил түрхээрэй.
    Хэрэв та арьсаа илүү матт харагдуулахыг хүсч байвал энгэсгээ бага зэрэг давхарлаж түрхэнэ. Хэрэв будаагүй мэт энгийн харагдахыг хүсч багаа бол бага зэрэг нимгэн түрхэвэл зохимжтой.
    Бүгдийг харуулах