Нүүр будалтын хэрэгсэл
Amway нүүрний будгийн каталог
Нүүрний будаг чанартай байгаа тохиолдолд таны нүүр будалт сайхан болоод зогсохгүй арьсыг арчилж, хамгаалахад хүртэл чухал үүрэг гүйцэтгэнэ. Amway компанийн Монгол Улсад зориулсан каталогоор зочилж, дэлхий даяар олон эмэгтэйчүүдийн хайр, итгэлийг хүлээсэн ARTISTRY™ брэндийн премиум зэрэглэлийн нүүрний будгуудаас сонгож аваарай.
Amway нүүрний будгийн давуу талууд
ARTISTRY™ брэндийн бүтээгдэхүүнүүд нь чанарын хамгийн өндөр стандартад нийцдэг. Найрлагад багтаж буй орц нэгдэл бүрийг маш нарийн аргаар сонгон авч, арьс судлалын судалгаа, туршилтаар оруулдаг. ARTISTRY™ нүүрний будаг нь:
- бүх төрлийн арьсанд, тэр дундаа мэдрэг арьсанд тохирно;
- арьсны нүх сүвийг бөглөдөггүй бөгөөд байгалийн тэнцвэрийг нь хадгалдаг;
- нүүрэнд түрхэхэд хялбар бөгөөд удаан хугацаанд маш сайн тогтдог.
Салбартаа тэргүүлэх арьс судлалын мэргэжилтнүүдийн оролцоотойгоор боловсруулсан инновац болсон найрлагатай тул ARTISTRY™ брэндийн бүх бүтээгдэхүүнүүд нь арьсыг маш сайн хамгаалж, арчилдаг.
Бүтээгдэхүүний нэр төрөл
Amway компанийн онлайн дэлгүүрээр зочилбол гайхалтай дүр төрхийг бүтээхэд тань туслах бүхий л төрлийн нүүрний будгийг олох боломжтой. Үүнд:
- Зовхины тень, хөмсөг болон нүдний харандаа, шингэн лайнер, сормуусны будаг;
- Тосон болон матт, хатуу болон шингэн уруулын будаг, уруулын бальзам;
- Суурь крем, праймер, өө дарагч;
- Нунтаг энгэсэг, хацар өнгөлөгч, зарим хэсгийг тодотгох гялтгануур гель.
Энд буй бүх бүтээгдэхүүн нь хөнгөн бүтэцтэй тул маск мэт бүрхүүл үүсгэхгүй, арьсыг таталдуулахгүй бөгөөд арьсанд чөлөөтэй амьсгалах боломжийг олгодог.
Яагаад Amway нүүрний будгийг сонгох хэрэгтэй вэ?
Нүүр будалтыг тань бүрдүүлж өгөх Amway бүтээгдэхүүнүүд нь чанартай, найдвартай бөгөөд аюулгүй байдлын баталгаатай. Бүтээгдэхүүнүүдийг салбартаа тэргүүлэх арьс судлалын мэргэжилтнүүдийн оролцоотойгоор боловсруулсан ба бүтээгдэхүүн тус бүрд нүүрийг будах, мөн арьсыг арчлах онцгой шинж чанаруудыг хослуулж чадсан.
ARTISTRY™ брэндийг дэлхий даяар сая сая эмэгтэйчүүд сонгодог олон шалтгаан бий. Үүнд:
- Байгалийн нюд өнгөнөөс эхлээд онцгойрсон хурц, тод хүртэл өнгөний өргөн сонголттой;
- Нүүрний будгийн өргөн сонголттой;
- Аюулгүй, экологийн цэвэр, харшил үүсгэдэггүй найрлагатай;
- Ажил, өдөр тутам, оройн цэнгүүнд зориулж нүүрний будгаа сонгох боломжтой.
Amway нүүрний будгийн тусламжтайгаар та арьсаа огт гэмтээлгүйгээр удаан хугацаанд маш сайн тогтох өв тэгш нуур будалтыг хийж чадна. Харин бүтээгдэхүүн бүрийн найрлагад багтах арьс арчилгааны орц нэгдлүүд нь залуу, сэргэлэн цовоо дүр төрхийг тань хадгалахад тусална.
ARTISTRY™ брэндийн нүүрний будгууд нь таны гоо үзэсгэлэнг тодотгохоос гадна арьсыг зөөлөн арчлах юм. Сормуусны будаг бууна, урсана, суурь крем жигд бус түргэгдэнэ, эсвэл уруулын будаг, зовхины тень хүрээнээс хальж нялагдана гэх асуудлыг бүрэн мартаж болно. Amway компанийн албан ёсны онлайн дэлгүүрээс нүүрний будгаа захиалж, Монгол Улс даяар хүргүүлэн аваарай. Мөн мэргэжлийн мэт нүүр будалтаар өдөр бүр өөрийгөө баярлуулаарай.