Amway Atmosphere Mini™ агаар цэвэршүүлэгч систем нь SleepScore Labs компаниар нойрны чанарыг сайжруулдгаа үнэлүүлэн тус бүтээгдэхүүнээ найдвартай гэдгээ баталж ‹‹Validation Seal›› тэмдгийг хүртлээ
Мичиган мужийн Aда хот, 2025 оны 4-р сарын 1 – Шууд борлуулалтын салбарт дэлхийн хамгийн томд тооцогддог Amway компани нь “SleepScore Labs” компанитай хамтран Atmosphere™ агаар цэвэршүүлэгч системийн нойрны чанарт үзүүлж буй нөлөөг судлав. Судалгааны үр дүнд Atmosphere Mini™ агаар цэвэршүүлэгч систем нь SleepScore Labs-ийн зүгээс өндөр үнэлгээг авч, найдвартай гэдгийн баталгаа болох ‹‹Validation Seal›› тэмдгийг хүртсэн билээ.
Amway компанийн судалгаа, боловсруулалт хариуцсан захирал Кристи Пелк “Нойр сайтай байх нь биеийн ерөнхий эрүүл мэнд болон сэтгэл санаагаар өөдрөг байхын хамгийн чухал бүрэлдэхүүн хэсэг мөн. SleepScore Labs-ийн “Validation Seal” тэмдэг нь Amway-н агаар цэвэршүүлэгч системыг зөвхөн агаарын чанарыг сайжруулаад зогсохгүй нойрны чанарыг ч гэсэн сайжруулахад тусалдаг гэдгийг гэрчилж байна. Энэ судалгаа эрүүл нойрны талаарх бидний шинжлэх ухааны ойлголтыг бэхжүүлэхээс гадна манай гэр ахуйн цуврал бүтээгдэхүүнүүдэд явагддаг инновацийн үндэс, суурь болж байна” хэмээн цохон тэмдэглэсэн.
Нойрны шинжлэх ухааны чиглэлээр дэлхийд тэргүүлэгч ‹‹SleepScore Labs›› компани 18-75 насны 30 орчим хүн оролцсон Atmosphere Mini™ төхөөрөмжийн судалгааг 8 долоо хоногийн турш явуулсан. Төхөөрөмжийг туршсан оролцогчид шөнө гүн нойрсох хугацаа нэг их биш ч гэлээ статистикийн хувьд мэдэгдэхүйц буюу Atmosphere Mini™ төхөөрөмжийн тусламжтайгаар дунджаар 3 минутаар [1] нэмэгдсэн болохыг цохон тэмдэглэсэн. Унтаж чадахгүй, орон дээрээ хөрвөөдөг шөнүүдийг бодвол агаарын чанар болон нойр ерөнхийдөө сайжирсан гэж оролцогчид мэдэгдсэн байгаа. Бас тэд дахиад хэд хоносны дараа илүү сайхан амардаг болсон, мөн нойрныхоо чанарт сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж байлаа.
SleepScore Labs-ийн ажилтан, гүн ухааны доктор Холли Рус: “Нойрны тухай шинжлэх ухааны алтан стандартууд дээр суурилсан, шалгагдсан технологийг ашигласан манай судалгаанууд агаар цэвэршүүлэгч төхөөрөмж нойрыг мэдэгдэхүйц сайжруулж чаддаг гэдгийг харуулдаг, харин сайн нойр гэдэг ямар их ач холбогдолтой болохыг үнэхээр үнэлж баршгүй. SleepScore Labs-д бид ийм контактгүй (тэр болгон хүрээд байдаггүй) бүтээгдэхүүнүүд бодит амьдрал дээр хэрхэн ажилладгийг хэмжихийг зорьдог бөгөөд үр дүн нь үнэхээр бодитой гардаг” гэж ярьсан.
Нойр хянагч SleepScore Max төхөрөмжийн дэлгэц нь нойрны стандарт үзүүлэлтүүдийг бүртгэдэг бөгөөд үзүүлэлтээ нойрны чанарын дараах гурван хэмжүүрээр цуглуулдаг:
- унтах цаг, унтаж эхлэх хүртэл зарцуулсан хугацаа, нойрны үе шатуудын үргэлжлэх хугацааг тодорхойлдог SleepScore;
- унтах явцад сэтгэлзүйн тэнцвэрт байдлыг нөхөн сэргэлтийг үнэлдэг MindScore;
- гүн нойртой холбоотой BodyScore.
Гүн буюу удаан долгионт нойр нэн чухал байдаг. Нойрны энэ үе шатанд бие организм нь булчин, яс, эд эсээ идэвхтэйгээр ургуулан, нөхөн сэргээж байдаг.
“Ихэнх насанд хүрэгчид унтах хугацааныхаа ердөө 20 %-ийг л гүн нойронд өнгөрөөдөг. Судалгаанаас харахад гүн нойрны минут болгон чухал байдаг, мөн хийсэн ажиглалтууд нь Atmosphere Mini™ нь гүн нойрыг уртасгахад хэрхэн тусалдаг болохыг харуулж байна."- хэмээн Пелк онцлон тэмдэглэсэн.
Amway компанийн тухай
Amway бол эрүүл мэнд, эрүүл амьдралын хэв маягийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг бизнес эрхлэгчдээр үүсгэн байгуулсан дэлхийн хэмжээний компани. АНУ-ын Мичиган мужийн Ада хотод төв офистой Amway компани нь дэлхийн 100 гаруй улс орон, бүс нутаг дахь Amway-ын түншүүд болон тэдний үйлчлүүлэгчдэд үйлчилдэг. Amway компанийн хамгийн их борлуулалттай брэндүүд нь ‹‹Nutrilite™››, ‹‹Artistry™›› болон ‹‹XS™›› бөгөөд бүх бүтээгдэхүүнүүд нь Amway бизнес эрхлэгчид гэж нэрлэгддэг түншүүдээр дамжуулан худалдаалагддаг. 2025 оны Direct Selling News Global 100–ийн рейтингээр/чансаагаар бол Amway дэлхийн шууд борлуулалтын тэргүүлэгч компани юм. Та тус компанийн мэдээ, мэдээллүүдтэй: https://www.amwayglobal.com/newsroom холбоосоор нэвтрэн танилцах боломжтой.
[1] SleepScore Max төхөөрөмжийн тусламжтайгаар 8 долоо хоногийн туршид явуулсан судалгааны үеэр цуглуулсан мэдээлэллүүд дээр үндэслэв. Унтаж эхлэх хүртэл зарцуулсан хугацаа, сэрэх тоо, нойрмоглож эхэлснээс хойш сэрүүн байх минут, орондоо хэвтэх хугацаа, гүн биш нойрны үргэлжлэх минут, хурдан нойрны мөчлөгийн минут зэрэгт өөрчлөлтүүд ажиглагдаагүй болно.