Халуун мэдээ

Amway-ийн Elle Beauty Awards шагналын үр дүнгийн мэдээлэл

27 January 2025

Эрхэм хүндэт Бизнес эрхлэгч ээ,

Та бүхэнтэйгээ гайхалтай сайхан мэдээ хуваалцаж байгаадаа баяртай байна! Amway Central Asia компани ELLE Kazakhstan Beauty Awards 2024 наадмын «Эрүүл мэндтэй зохицсон гоо сайхан» тусгай номинацид/төрөлд ялалт байгууллаа.

Бидний хувьд энэ шагнал нь гадаад гоо үзэсгэлэн, дотоод эрүүл мэндийг хослуулсан бүтээгдэхүүнийг бий болгохдоо шинжлэх ухаанч хандлага болон инноваци, дэвшлийг эрхэмлэн ажилладаг гэдгээ үнэлүүлж буй хэрэг юм. Бид фитонутриентууд болон тэдгээрийн бие, организмд үзүүлэх нөлөөг дотроос нь судлахтай холбоотой Nutrilite™ -ийн эрдэмтдийн 90 жилийн туршлагыг ашигладаг. Энэ нөр их мэдлэг Artistry™-ийн эрдэмтдийн багийн судалгаа, шинжилгээнүүдтэй хослож, таны арьсыг гүн, гүнзгий түвшинд арчлах байгалийн гаралтай орц найрлагатай гоо сайхны бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэхэд тусалдаг юм.

Энэ амжилт та бүхний маань дэмжлэг, итгэл зүтгэл, манай бүтээгдэхүүнүүдийг хайрласны үр дүн мөн! Бид та бүхнээсээ урам зоригыг авч, эрүүл мэнд, гоо сайхны шилдэг шийдлүүдийг бүтээн, бий болгосоор байна.

Биднийг сонгож, шинэ оргил өөд бидэнтэй хамт тэмүүлсээр байгаад тань баярлалаа!

#БиAmwayгсонгожбайна