Amway-н медиа семинар: Эрүүл урт наслалтын шинжлэх ухаан

Олон улсын шинжээч мэргэжилтнүүд өнөөдөр дэлхийн шинжлэх ухааны нийгэмлэгийн тэргүүлэх чиглэл болоод байгаа эрүүл урт наслалтын асуудлыг хэлэлцэж байна.
Япон улс, Токио хот, 2026 оны 2-р сарын 13: Шинжлэх ухааны дэвшлийн ачаар хүн төрөлхтөн урьд өмнөхөөсөө илүү урт насалж байна. Харин бид хэрхэн илүү олон жилийг идэвхтэй, бие даасан, эрүүл өнгөрүүлэх вэ?
Идэвхтэй, эрүүл амьдрах хугацааг (healthspan) хэмжих болон судлах шинжлэх ухаан хурдацтай хөгжиж байна. Сүүлийн үеийн судалгаануудын үр дүнгээс харахад эрүүл, хэвийн үйл ажиллагаатай эсүүд нь бие махбодыг нас ахисан ч эрч хүчтэй, чадавхтай байлгах гол үндэс болдог. Эсийн эрүүл мэндийг дэмжих замаар эрүүл, урт наслах замналыг өөрчлөх боломжтойг судалгаанууд харуулж байна. Мөн ургамлын гаралтай нэгдлүүд энэ үйл явцыг дэмжих өндөр үр нөлөөтэй болохыг батлах нотолгоо нэмэгдсээр байна.
Өнөөдөр эрүүл урт наслалт нь дэлхийн шинжлэх ухааны нийгэмлэгийн хамгийн чухал сэдвүүдийн нэг болоод байна. Энэ чиглэлээр судалгаа хийдэг олон улсын 14 шинжээч Amway компанийн зохион байгуулсан арга хэмжээнд оролцож, эрүүл урт наслалтыг дэмжих, идэвхтэй амьдрах хугацааг уртасгах талаарх хамгийн сүүлийн үеийн нээлтүүдээ хуваалцлаа. Тэдний судалгааны үр дүн маш ач холбогдолтой тул Amway уг мэдээллийг зөвхөн эрдэм шинжилгээний хүрээлэлээс гадна олон нийтэд хүргэх зорилгоор медиа-семинар зохион байгуулсан юм.
Оролцогчид нь дэлхийн их сургууль, эрдэм шинжилгээний хүрээлэн, хувийн лабораториудыг төлөөлсөн нэр хүндтэй судлаачид бөгөөд тэдний олонх нь Amway-ийн Шинжлэх ухааны зөвлөлдөх зөвлөлийн (ШУЗЗ) гишүүд юм. Тэд бие даасан эрдэм шинжилгээний ажлуудаа хийхээс гадна Amway-ийн дэмжлэгтэйгээр эсвэл Amway-н эрдэм шинжилгээний ажилтнуудтай хамтран судалгаа явуулдаг. Уулзалтын үеэр тэд амьдралын хэв маяг, хүрээлэн буй орчны нөлөөлөл болон бусад хүчин зүйлүүд бидний эсийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг талаарх өөрсдийн хийсэн ажил болон дүгнэлтүүдээ хэлэлцэхээр цугларсан юм. Хэлэлцүүлгийн үеэр хэт ягаан туяа зэрэг гадны хүчин зүйлүүд бие оганизмд нэвтрэн хөгшрөлтийг хурдасгагч гүн гэмтлүүдийг хэрхэн учруулдагаас эхлээд зарим ургамлын ханд нь эсийн эрүүл үйл ажиллагааг хэрхэн дэмждэг хүртэлх олон сэдвүүдийг сөхөж ярилцсан.
Гол дүгнэлтүүд: Эрүүл урт наслалтыг хэмжиж, урьдчилан таамаглаж, тэр ч байтугай түүнд нөлөөлж ч болдог. Үрэвсэл бол эсийн хөгшрөлтийн гол үзүүлэлт бөгөөд хүрээлэн буй орчны нөлөөгөөр түргэсдэг. Тийм учраас бие махбодоо эсийн түвшинд хамгаалах нь зайлшгүй шаардлагатай юм.
Стратегийн ач холбогдол
Семинарыг Япон улсад зохион байгуулсан нь онцгой утгатай. Япон улс дэлхийн хамгийн хурдтай хөгширч буй хүн амтай улс бөгөөд эрүүл урт насжилтын судалгаа, хөгжүүлэлтийн дэлхийн төвүүдийн нэг юм. Хүн амын хөгшрөлт нь нийгмийн хамгаалал, эрүүл мэндийн тогтолцоонд томоохон сорилт учруулж байгаа тул энэ чиглэлийн судалгаа стратегийн ач холбогдолтойд тооцогддог.
Amway-ийн Ерөнхийлөгч, Гүйцэтгэх захирал Майкл Нельсон:
“Amway компани жил бүр Шинжлэх ухааны зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг цуглуулж, төрөл бүрийн салбаруудын тэргүүлэх шинжээчдийн гол санаа, ололт амжилттай танилцдаг. Энэхүү арга хэмжээний хүрээнд бүтэн жилийн туршид явагддаг хамтын ажиллагаа болон туршлага солилцоо нь Amway-н судалгаа, инновацын үйл ажиллагааны хөгжилд маш их тустай байдаг. “Эрүүл урт наслалтын чиглэл дэх инновацын хүний хүчин зүйл нь Amway компанийн хувьд тэргүүлэх чиглэл байдаг бөгөөд энэ нь хүмүүст илүү чанартай амьдрахад нь туслах гэсэн бидний эрмэлзлийг илэрхийлдэг. Дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж буй Amway-ийн туршлагатай эрдэмтдийн баг болон нэр хүндтэй шинжлэх ухааны зөвлөхүүдийн хамтын ажиллагааг бид өндөр үнэлдэг.” хэмээн онцоллоо.
Amway-н эрдэмтэд, шинжлэх ухааны зөвлөхүүд болон бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааны үр дүнд розмарин болон цагаан гааны хандны онцгой хослол нь эсийн эрүүл мэнд, эрүүл хөгшрөлтийг дэмждэг болохыг мөн лабораторид ургуулсан арганы үүдэл эсийн ханд нь арьсны эсийн үр дүнтэй үйл ажиллагааг дэмжин амьдрах чадварыг нь сайжруулахын зэрэгцээ хүрээлэн буй орчны сөрөг нөлөөг тэсвэрлэх чадварыг нь нэмэгдүүлж, хөгшрөлтийн шинж тэмдгийн харагдах байдлыг удаашруулдаг болохыг сүүлийн үеийн шинэ нээлтүүд хийгдээд байна.
Үндсэн спикеруудын илтгэлийн чухал хэсгүүд
Медиа семинар дээр дөрвөн шинжээч илтгэл тавьж, эрүүл бөгөөд идэвхтэй амьдрах хугацаанд нөлөөлөх хүчин зүйлсийн талаарх судалгааны үр дүн, хөгшрөлтийн гол хүчин зүйл болох үрэвсэл, мөн эсийн эрүүл мэндийг дэмжих арга замын талаар хуваалцлаа.
Бид та бүхэнд тэдний илтгэлээс онцлох чухал хэсгүүдийг хүргэж байна.
Доктор Дэвид Фурман
Amway-н Шинжлэх Ухааны Зөвлөлдөх Зөвлөлийн гишүүн
Стэнфордын Анагаах Ухааны Сургуулийн Stanford 1000 Immunomes Project төслийн захирал, дэд профессор, Бакийн Хөгшрөлтийн Судалгааны Хүрээлэнгийн (АНУ) Хиймэл оюун ухааны платформын эрхлэгч.
«Бид өөрсдийн явуулсан судалгаа болон дэлхийн бусад олон байгууллагуудын мэдээллүүд дээр үндэслэн эрүүл амьдралын хэв маяг нь амьдрах насыг уртасгаж, бие махбодын үйл ажиллагааны чадвар буурах явдлыг удаашруулдгийг мэддэг болсон. Амьдралын үргэлжлэх хугацааны биологийн тодорхойлогч хүчин зүйлсийн учрыг бид хэрхэн ойлгож тайлах вэ? Бид дотоод нөөц боломжийг хэрхэн буурдгийг, үндсэндээ бие махбодын үйл ажиллагааны бууралт хэрхэн явагддагийг ойлгохыг хичээсэн юм. Бид сонсгол болон хараа муудах, когнитив чадвар буурах зэрэг зүйлүүдийн талаар ярьж байна. Тулузын Их Сургуульд (Франц) 10 жилийн туршид явуулсан 1000 хүн оролцсон судалгаагаар бид дотоод нөөц боломжийн талаарх мэдээллийг цуглуулж, цусны бараг сая шахам үзүүлэлтийг хэмжсэн. Хиймэл оюун ухаан болон машин сургалт дээр суурилсан нарийн төвөгтэй системийг ашигласнаар дотоод нөөц нь илүү хурдан буурч буй хүмүүсийг цаг хугацааны явцад түүнийгээ хадгалж чаддаг хүмүүсээс ялган тодорхойлох боломжтой нэг төрлийн “цаг”-ийг бид боловсруулж чадсан. Одоо бид энэхүү цагийг биологийн насыг 10 эсвэл бүр 20 жилээр хойшлуулж болох арга хэмжээнүүдийг урьдаас тодорхойлох зорилгоор ашиглаж байна. Ирээдүйд биднийг ямар их боломжууд хүлээж байгаа талаар бодохоор л би өөрийн эрхгүй баярладаг».1
Доктор Дэвид Уокер
Amway-н шинжлэх ухааны зөвлөлдөх зөвлөлийн гишүүн
Интегратив биологийн болон Физиологийн тэнхимийн профессор, Калифорнийн Их Сургууль, Лос Анжелес (АНУ)
«Гэдсэнд нөлөөлөх замаар тархины хөгшрөлтийг удаашруулж болдог гэдэг талаар та урьд нь бодож байв уу? Манай лабораторийн болон бусад эрдэмтдийн явуулсан судалгаануудын үр дүнгээс харахад гэдэс нь бүх биеийн хөгшрөлтөд, өөрөөр хэлбэл системийн хөгшрөлтөд чухал үүрэг гүйцэтгэдэг болохыг харуулсан. Гол дүгнэлтүүдийн нэг нь хамгаалалтын давхарга болох гэдэсний үйл ажиллагаа нас ахихын хэрээр буурдаг тул гэдэс дотор гарч буй өөрчлөлтүүд нь бүхэл бүтэн биеийг хөгшрөхөд хүргэдэгт оршиж байгаа юм.
Одоо эсийн шинэчлэлтийн гол үйл явц болох аутофагийн замын идэвх буурах нь хамгийн чухал өөрчлөлтүүдийн нэг гэдэг нь тодорхой болоод байна. Аутофаги нь эс доторх гэмтсэн эсвэл хэрэгцээгүй бүрэлдэхүүн хэсгүүдийг задалж, дахин боловсруулдаг үндсэн механизм юм. Amway-н эрдэмтэдтэй хамтран хийсэн бидний саяхны нээлтийн үр дүнгээр энэхүү аутофагийн механизмыг бодитоор идэвхжүүлэх боломжтойг харууллаа.
Загварын организм буюу жимсний үлдэгдлээр хооллодог дрозофила хэмээх ялаан дээр явуулсан бидний судалгаагаар энгийн ялааг розмарин болон цагаан гааны хандаар хооллох нь тэдний эс дэх AMPK (аденозин монофосфатаар идэвхжүүлсэн уургийн киназ) фермент болон аутофагийг идэвхжүүлдэг болохыг харуулсан. Энэ механизмыг идэвхжүүлснээр гэдэсний системээр зогсохгүй бүх бие организмыг, тэр дундаа тархины хөгшрөлтийг удаашруулдаг».2
Доктор Карима Жабали
Мюнхений Техникийн Их Сургуулийн дэргэдэх Анагаах ухаан, Эрүүл мэндийн шинжлэх ухааны сургуулийн арьсны хөгшрөлтийн эпигенетикийн профессор (Герман)
Amway-н эрдэм шинжилгээний хамтрагч түнш
« Бид лабораторийн нөхцөлд (in vitro) өсгөсөн арган модны үүдэл эсийн хандыг хүний арьсны эсийн өсгөвөр дээр туршсан. Үүнд энгийн донороос авсан болон стрессийн нөлөөнд орсон системийн фибробласт эсүүдийг ашигласан. Энэхүү ханд нь фибробласт эсийн өсөлтийг мэдэгдэхүйц сайжруулж, насжилттай холбоотой алдагдсан зарим үйл ажиллагааг сэргээж, in vitro лабораторийн нөхцөлд эсийн амьдрах хугацааг уртасгаж байгааг бид тогтоосон. Мөн түүнчлэн энэхүү ханд нь эсээс ялгардаг үрэвслийн хүчин зүйлсийн түвшинг бууруулж байсан.
Үүнээс гадна, хөгшрөлтийн эсрэг үйлчилгээтэй гол нэгдлүүдийг агуулсан арганы ханд нь фибробласт зэрэг эсийн амьдрах чадварыг дэмжин нөхөн төлжихөд зайлшгүй шаардлагатай боловсорсон эсийн үүдэл эсийн шинж чанарыг хадгалж, эд эсийн эрүүл мэндийг хадгалахад чухал үүрэг гүйцэтгэдэг эсүүдийн гаднах матрицыг дэмжиж чаддаг болохыг бид олж илрүүлсэн байгаа».3
Доктор Гари Фишер
Amway-н Шинжлэх Ухааны Зөвлөлдөх Зөвлөлийн гишүүн
Мичиганы их сургуулийн (АНУ) Молякуляр арьс судлалын тэнхиймийн профессор, уг их сургуулийн Фотобиологи болон Хөгшрөлтийн судалгааны лабораторийн захирал
«Бид арьсны хөгшрөлт болон системийн хөгшрөлтийн хоорондын холбоог илүү сайн ойлгох үүднээс арьсны хөгшрөлтийн молекуляр үндэс суурийн талаарх лабораторийн мэдлэгээ ашигласан байгаа. Арьсанд маш багахан хэмжээний хүрээлэн буй орчны гадны нөлөө үзүүлэхэд л системийн хөгшрөлттэй холбоотой цусны биомаркеруудад хэрхэн өөрчлөлт ордог эсэхийг тодруулахын тулд бид дунд насны 20 эмэгтэй оролцсон судалгааг явуулсан. Тэдний арьс нарны маш сулхан, тодорхой хэлбэл гурван өдөр дараалан машиныхаа зогсоол руу алхасантай адил хэмжээний туяанд өртөж байсан. Бид ороцогчдын цусанд гарсан өөрчлөлтийг хэмжихэд биологийн хөгшрөлттэй холбоотой хэд хэдэн биомаркерын түвшин нэмэгдсэн байв. Энэ нь маш бага хэмжээний гаднын нөлөө ч гэлээ системийн хөгшрөлтийг эрчимжүүлэхтэй холбоотой медиаторууд үүсэхэд хүргэж болохыг харуулж байна. Эдгээр медиаторууд арьснаас ялгаран цусанд орж, цусаар дамжин дотоод эрхтнүүдэд нөлөөлөх замаар хөгшрөлттэй холбоотой архаг үрэвсэл (inflammaging) хэмээх процессыг өдөөдөг. Энэ ойлголт нь үрэвсэл ба хөгшрөлтийн хоорондын холбоог тайлбарлахаас гадна хөгшрөлтийн судалгааны гол концепц болж байна».4
2003 онд байгуулагдсан Amway-н Шинжлэх ухааны зөвлөлдөх зөвлөл нь арьс судлал, гэдэсний эрүүл мэнд, хооллолт, эрүүл жин, хөгшрөлтийн механизм болон бусад олон чиглэлийн салбартаа тэргүүлэх шинжээч мэргэжилтнүүдийг нэгтгэсэн глобал сүлжээ бөгөөд Amway компани эдгээр шинжээч мэргэжилтнүүдийг өөрийн эрдэм шинжилгээний бааз суурийг өргөжүүлэх зорилгоор ажилдаа татан оролцуулдаг. Тэд компанид судалгааны чиглэлээр зөвлөгөө өгч, стратегийн зөвлөмж боловсруулан нэр хүндтэй байгууллагуудтай хамтын ажиллагаа хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлдэг.
Amway-н 800 гаруй эрдэмтэд, инженер, техникийн мэргэжилтнүүд өнөөгийн эрүүл мэнд, чанартай амьдралын салбарт гарч буй асуудлуудыг шийдвэрлэх цогц шийдэл олохоор идэвхтэй ажиллаж байна. Шинжлэх ухааны хөгжлийн хурд нэмэгдэж буй өнөө үед мэргэжлийн шинжээч болон зөвлөхүүдийн арвин их туршлага, ур чадвар нь компанийн инновацийн цогц хандлагыг бэхжүүлэхэд маш том хувь нэмэр оруулж байна.
Amway компанийн талаар
Amway бол бизнес эрхлэгчдээр үүсгэн байгуулагдсан, эрүүл мэнд, чанартай амьдралд зориулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компани бөгөөд төв оффис нь АНУ-ын Мичиган мужийн Эйда хотод байрладаг.
Бид хүмүүст илүү чанартай, эрүүл амьдрахад нь туслах гэсэн эрхэм зорилгыг агуулдаг бөгөөд дэлхийн 100 гаруй улс орон, нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулдаг. Манай хамгийн алдартай брэндүүд болох Nutrilite™, Artistry™, XS™-ийг бидэнтэй түншийн холбоотой бизнес эрхлэгчид л борлуулдаг. Amway компани нь 2023 оны Direct Selling News Global 100 жагсаалтад шууд борлуулалтын компаниудын дунд дэлхийд №1-т бичигддэг.
1 Amway компанийн ивээн тэтгэсэн «Healthspan in Action 2026» семинар дээр Доктор Дэвид Фурманы хэлсэн үг. 2026 оны 2-р сарын 6-нд Япон Улс, Токио хот
2 Amway компанийн ивээн тэтгэсэн «Healthspan in Action 2026» семинар дээр Доктор Дэвид Уокерын хэлсэн үг. 2026 оны 2-р сарын 6-нд Япон Улс, Токио хот
3 Amway компанийн ивээн тэтгэсэн «Healthspan in Action 2026» семинар дээр Доктор Карима Жабалигийн хэлсэн үг. 2026 оны 2-р сарын 6-нд Япон Улс, Токио хот
4 Amway компанийн ивээн тэтгэсэн «Healthspan in Action 2026» семинар дээр Доктор Доктор Гари Фишерын хэлсэн үг. 2026 оны 2-р сарын 6-нд Япон Улс, Токио хот