Artistry LongXevity™ цуврал худалдаанд гарлаа

Эрхэм хүндэт Бизнес эрхлэгчид болон Хэрэглэгчид ээ!
Artistry LongXevity™ арьс арчилгааны шинэ цуврал бүтээгдэхүүнүүд 2026 оны 4 дүгээр сарын 8-ны өдрөөс худалдаанд гарч эхлэх гэж байгааг та бүхэнд баяртайгаар мэдэгдэж байна.
Шинэчлэгдсэн энэхүү бүтээгдэхүүний цуврал нь арьсны эрүүл урт наслах байдал болон эсийн түвшинд гоо сайхныг дэмжих зорилгоор бүтээгдсэн. Бүтээгдэхүүний найрлага нь арьсны хамгаалалтын давхаргыг бэхжүүлэх, уян хатан чанарыг нэмэгдүүлэх, мөн арьсны өөрийнх нь нөхөн сэргээх, шинэчлэгдэх үйл явцыг дэмжихэд чиглэгдсэн.
Artistry LongXevity™ цувралын дараах бүтээгдэхүүнүүд худалдаанд гарна:
- Artistry LongXevity™ Нөхөн сэргээх үйлчилгээтэй тоник-серум (Код 127600)
- Artistry LongXevity™ Нүүрний нөхөн сэргээх үйлчилгээтэй өтгөрүүлсэн тос (Код 127571)
- Artistry LongXevity™ Нөхөн сэргээх үйлчилгээтэй зовхины тос (Код 127573)
- Artistry LongXevity™ Нүүрний нөхөн сэргээх үйлчилгээтэй хөнгөн бүтэцтэй тос (Код 127572)
Запас блокууд:
- Нүүрний нөхөн сэргээх үйлчилгээтэй өтгөрүүлсэн тосны запас блок (Код 127575)
- Нөхөн сэргээх үйлчилгээтэй зовхины тосны запас блок (Код 127577)
- Нүүрний нөхөн сэргээх үйлчилгээтэй хөнгөн бүтэцтэй тосны запас блок (Код 127576)
Запас блок ашиглах нь арьс арчилгааг илүү хэмнэлттэй, байгальд ээлтэй болгодог. Үйлчлүүлэгчид бүтээгдэхүүнээ илүү таатай үнээр шинэчлэх боломжтой бөгөөд үндсэн савлагааг дахин ашигласнаар хуванцар хэрэглээг 72% хүртэл бууруулахад хувь нэмэр оруулдаг.