Artistry Skin Nutrition™-ны SPF 30 хамгаалалттай өдрийн нөхөн сэргээх тосны (код 123787)
Эрхэм хүндэт Бизнес эрхлэгчид ээ,
Artistry Skin Nutrition™-ны SPF 30 хамгаалалттай өдрийн нөхөн сэргээх тосны (код 123787) талаарх мэдээлэлд анхаарлаа хандуулна уу.
Тус бүтээгдэхүүний сав баглаа боодлын гэмтэлтэй холбоотой асуудлууд манайд орж ирэх болсон. Amway Central Asia компани үйлдвэрлэлийн ийм согог байгааг хүлээн зөвшөөрч байна.
Үүний зэрэгцээ энэхүү согог нь тухайн бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалд ямар нэгэн байдлаар нөлөөлөхгүй гэдгийг онцлон тэмдэглэхийг хүсч байна.
Хэрэв танд ийм согогтой бүтээгдэхүүн ирсэн бол танд дараах хоёр сонголт байна:
- Бүтээгдэхүүнээ шинээр солиулж авах,
- Мөнгөө буцаан авах
Нөхцөл байдлыг аль болох хурдан шийдвэрлэхийн тулд бид бүхий л хүчин чармайлтаа гарган ажиллаж байгаа ба асуудлыг хяналтандаа байлгаж байна.
Та Түншүүд болон Хэрэглэгчидтэйгээ харилцахдаа ашиглаж болох түгээмэл асуултуудтай (FAQ) албан ёсны файлыг татаж авах боломжтой.
Биднийг ойлгон хүлээн авч, дэмжиж байгаад тань баярлалаа.
Хүндэтгэсэн, Amway Central Asia