Халуун мэдээ

11-р сард бүх нийтээр амрах тэмдэглэлт өдрүүд

17 November 2025

Эрхэм хүндэт бизнес эрхлэгчид болон үйлчлүүлэгчид ээ!

Монголчуудын амьдралд чухал байр суурь эзэлдэг хоёр онцгой баяр болох Чингис хааны төрсөн өдөр болон Улс тунхагласны баяр ойртож байгаа билээ:

  • 11-р сарын 21 — Чингис хааны төрсөн өдөр
  • 11-р сарын 26 — Улс тунхагласны өдөр

Эдгээр өдрүүдэд агуулах, хүргэлтийн үйлчилгээ, дуудлагын төв, үйлчилгээний төвүүд ажиллахгүй бөгөөд баримт бичигтэй холбоотой үйл ажиллагаа хийгдэхгүй тул та бүхнийг тус мэдээнд анхаарлаа хандуулан ажлаа урьдчилан төлөвлөхийг хүсэж байна.

Энэхүү өдрүүд танд урам зориг, шинэ эрч хүч, хайртай хүмүүсийнхээ хамт өнгөрүүлэх аз жаргалтай мөчүүдийг бэлэглэх болтугай!

Удахгүй тохиох баярын мэнд хүргэе!

Хүндэтгэсэн,
Amway Central Asia баг хамт олон