Халуун мэдээ

Шанхайд болсон Лидерүүдийн сургалт семинарын талаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдав

30 May 2025

Эрхэм хүндэт Бизнес эрхлэгчид ээ!

Бид Шанхай хотноо явагдсан Лидерүүдийн сургалт семинараа амжилттай өндөрлүүллээ!

Энэ бол бид бүгдийн удаан хугацааны туршид сэтгэлээ догдлуулан байж бэлдсэн жинхэнэ гайхамшигт арга хэмжээ байлаа. Энэ арга хэмжээ та бүхний хүн тус бүрийн хувьд мартагдашгүй мөч болоод зогсохгүй Хятадын үндэсний болон бүс нутгийн тэргүүний хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн анхаарлыг татсан юм.

Синьхуа, The Paper, Wen Hui Bao, Jiefang Daily, Xinmin Evening News зэрэг нэр хүндтэй хэвлэлүүдэд 10 гаруй нийтлэл тавигдаж, Shanghai TV телевизийн сурвалжлага хийгдсэн байгаа.

Манай семинарын талаар баримтат кино гаргаж байгаа БНХАУ-ын Үндэсний олон нийтийн телевизийн гол суваг болох CCTV-ийн зураг авалтын багийнхан семинарын туршид бидэнтэй хамтран ажилласан нь бид бүхний хувьд өөрсдөөрөө үгээр зүйрлэхийн аргагүй бахархах сэтгэл төрсөн. Энэ бол асар их хүндлэл, бидэнд итгэл хүлээлгэж байгаагийн тод илрэл юм!

Хятадын сэтгүүлчид, мөн Amway China-ийн манай Бизнес эрхлэгчид:

  • семинарын цар хүрээг, өндөр түвшинд зохион байгуулсан байгааг;
  • оролцогчдынх нь нээлттэй байдал, Хятадын соёлыг сонирхож байгааг;
  • Amway Central Asia -ийн олон улсын бизнес аялал жуулчлалын хөгжилд оруулж буй хувь нэмрийг, түүнчлэн сургалт, хүндлэл, шинэ сэдэл, урам зориг, туршлага солилцоо зэргийг энэхүү аялалд хослуулж чадсан байгааг;
  • Nutrilite брэндийн хөгжилд Хятад улсын оруулж буй шинжлэх ухааны болон түүхэн ач холбогдлыг;
  • Вуши хот дахь Ургамал судлалын төв болон Шанхай хот дахь Amway компанийн шинэчлэгдсэн төв зэрэг түлхүүр гол газруудаар хийсэн аялалыг маш сайн зохион байгуулсан байгааг онцгойлон цохон тэмдэглэж байв.

Манай бизнес эрхлэгчид нийтлэлүүдийн баатрууд, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн жинхэнэ одод болсон!

Энэхүү арга хэмжээ бол бид олон улсад хүлээн зөвшөөрөгдсөнийг, манай нийгэмлэгүүдийн хүч чадал, та бүхний хүн тус бүрийг ямар их үнэ цэнтэйг харуулж байгаа тод баталгаа юм.

#IchooseAmway

1. Wen Hui Bao - 1938 оноос хойш Шанхай хотын хамгийн нэр хүндтэй хэвлэлүүдийн нэгд тооцогддог болсон. Соёл, боловсрол, олон улсын үйл явдлуудтай холбоотой гүн, гүнзгий утга агуулга бүхий материалуудаараа алдартай.

Гарчиг: Төв Азийн орнуудаас томоохон бүлэг жуулчид Шанхай хотод хүрэлцэн ирлээ

Нийтлэлийн товч тойм:

Amway-н Лидерүүдийн сургалт семинарийн ороцогчид болох Орос, Казахстан зэрэг 19 орноос ирсэн 1200 гаруй жуулчид Шанхай хотын түүхэн дурсгалт газруудтай танилцан, найрсаг, зочломтгой хот, соёлын баян өв, олон орны хэлээр үйлчилгээ (орчуулга, тайлбар) үзүүлж байгаад талархаж байгаагаа илэрхийлж байв. Amway Төв Азийн Ерөнхий захирал Ник Музашвили энэ хотыг хурдацтай хөгжиж байгаа болохоор нь сонгосон гэдгээ онцлон тэмдэглээд Nutrilite компанийг үүсгэн байгуулагч Карл Ренборг 1915-1927 онд Шанхай хотод амьдарч байсныг дурсав.

规模最大中亚团来了!“入境第一站”实力圈粉

2. The Paper - 2014 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн цахим медиа платформ. Дүн шинжилгээ, улс төр, нийгмийн чиглэлээр дагнадаг. The Paper бол орчин үеийн арга барил, мультимедиа контентуудаараа алдартай бөгөөд Хятад улсын хэвэлэл мэдээллийн шилдэг 5 цахим хэрэгслийн нэг юм.

Гарчиг: Шанхай хотод 19 орны төлөөлөгчид хүрэлцэн ирлээ – гадаадын зочид «Энэ хотод ийм олон хүн яаж багтдаг байна аа?» хэмээн гайхацгааж байлаа.

Нийтлэлийн товч тойм:

Шанхай хотод явагдаж буй Amway-н Лидерүүдийн сургалт семинарт оролцохоор ирсэн 1200 оролцогчдын нэг хэсэг нь болох Төв Азийн 14 хүний ​​бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид 2025 оны 5-р сарын 18-нд «Дорнын сувд» телевизийн цамхаг, Хуанпу голын эрэг дэх Вайтань хороолол, Шиньтяньди зэрэг тус хотын түүхэн дурсгалт (алдартай) газруудаар аялав. Хотын хурдацтай хөгжил болон эртний уламжлал нь орчин үетэй хосолсон байгаа нь дэлхийн 19 орноос ирсэн зочдод гүн сэтгэгдэл төрүүлж байлаа. ОХУ-ын оролцогчид болох Екатерина Парфёнова, Кунней Гагарина нар шилэн шалтай алсыг харагч тавцан дээгүүр алхан айдсаа дийлсэн бол Екатерина Полторацкая, Галина Предтеченская нар хотын цахим үйлчилгээнүүд нь эвтэйхэн, шопинг хийхэд урамтай байгааг онцолж байв. Шанхайн аялал жуулчлалын товчоо тус айлчлалыг энэ жилийн хамгийн том бизнес арга хэмжээ гэж нэрлэсэн. Амвэй-н бүс нутгийн менежер Ник энэ аяллыг уг сургалт семинарын «Мөрөөдлийн хүч» сэдэвтэй холбож, оролцогчид тус хотын инноваци болон зочломтгой зангаас нь урам зориг аван буцаж байгаа талаар ярив.

19国入境团抵沪并游玩,老外震惊:“怎么能有这么多人?"

3. Хуанпу дүүргийн албан ёсны WeChat аккаунт

Гарчиг: Төв Азийн 1000 гаруй борлуулагчид Хуанпу дүүрэгт зочиллоо

Нийтлэлийн товч тойм:

5-р сарын 15-наас 19-ний хооронд Amway Central Asia Лидерүүдийн сургалт семинараа Шанхай хотод анх удаа зохион байгуулав. Тус арга хэмжээний хүрээнд оролцогчид амьдралын стиль, соёл болон бүтээгдэхүүнүүдийг нэгтгэсэн Amway-н тэргүүлэгч төвөөр зочлов. Тус компани Хятадад үйл ажиллагаа явуулсан 30 жилийн арвин их түүхтэй, мөн Nutrilite брэнд Шанхай хоттой түүхэн холбоотой байсныг энэ арга хэмжээ онцлон харуулсан юм. Зочид эрүүл амьдралын хэв маягийг өөрсдийн улс орондоо нэвтрүүлнэ гэсэн санаанаас урам зориг авч байлаа.

纷纷点赞!千余人中亚经销商团队到访黄浦,开展实地交流研讨考察

4. Shanghai Times

Гарчиг: Энэ бол дээд амжилт! Гадаадын 1000 гаруй зочид гэрэл зураг даран санал бодлоо хуваалцангаа Шанхай хоттой танилцаж байна.

Нийтлэлийн товч тойм:

5-р сарын 15-19-ний өдрүүдэд Шанхай хотод Amway Central Asia-ийн сургалт семинар явагдаж өнгөрлөө. 19 орны 1200 оролцогч (18-82 насныхан) Citywalk ашиглан Юйань, Бунд болон бусад газруудаар зочлов. Хотын захиргаа газрын зураг, борооны цув, олон орны хэлээр үйлчилгээ (орчуулга, тайлбар) үзүүлсэн. 1-р улиралд хотын дотоодын аялал жуулчлалын өсөлт +37% болов.

刷新纪录!千名老外齐聚上海,打卡城市地标、边走边逛边拍,他们说……

5. Xinmin Evening News - бараг зуун жилийн түүхтэй үдшийн сонин. Энэ сонин хотод болж буй үйл явдууд болон Шанхай хотын соёлын амьдралыг чухалчилсан мэдээ, мэдээллүүдийг ойлгомжтойгоор хүргэдгээрээ бусдаас ялгардаг.

5-р сарын 18, нүүр хуудас

Гарчиг: Гадаадынхан Шанхай хотыг бахдаж байна!
Нийтлэлийн товч тойм:

Amway компани 19 орны 1200 гаруй төлөөлөгч оролцсон энэ оны хамгийн том бизнес семинараа Шанхай хотод явууллаа. Зочид «Citywalk» форматын дагуу хотоор зугаалж, манай хот түүхэн уламжлалаа орчин үетэй хослуулсан байгааг онцлон тэмдэглэж байв. Энэ арга хэмжээ нь Хятад улсын 240 цаг визгүй зорчих бодлого амжилтыг олж байгааг батлан харуулсан явдал болсон ба нэгдүгээр улиралд жуулчдын урсгал 37 %-иар нэмэгдэж, 1,74 сая хүн болов.

https://www.shobserver.com/staticsg/res/html/journal/detail.html?code=xmwb&date=2025-05-18&id=436044&page=1

6. Xinmin Evening News, 5-р сарын 18, 3-р нүүр

Гарчиг: Рекордыг эвдэгдлээ! Шанхай хотод 1000 гаруй гадаадын зочид айлчлан ирэв.

Нийтлэлийн товч тойм:

2025 оны 5-р сарын 15-наас 19-ний хооронд Шанхай хот Amway-н Лидерүүд зориулагдсан семинарын 1200 гаруй оролцогчдыг хүлээн авлаа. 19 орны зочид (18-82 насныхан) Бунд, Юү цэцэрлэгт хүрээлэн, Нанжины гудамжаар хийсэн аялалаас таашаал хүртэж байв. Казахстаны оролцогч Актоты манай хотыг «Өнгөрсөн болон ирээдүйн ид шидэт хольц» хэмээн нэрлэсэн байна. Зочдод зориулан олон хэл дээр welcome- иж бүрдлийг бэлдсэн байв.

https://www.shobserver.com/staticsg/res/html/journal/detail.html?code=xmwb&date=2025-05-18&id=436051&page=3

7. Shanghai TV (SMG)

Үдшийн мэдээний сурвалжлага: Шанхай хот энэ жилийн хамгийн том MICE бүлэг (MICE-хамт олны зохион байгуулалттай, бизнес зорилго агуулсан аялал) буюу Amway-н 1200 гаруй төлөөлөгчдийг угтан авлаа. Хөтөлбөрт хүлээн авалт, сургалт, «Дорнын сувд» цамхагийн алсыг харагч тавцангаар зочлох зэрэг арга хэмжээнүүд багтсан байлаа. Зочдод зориулагдсан зардал нь нэг хүний 10,000 юаньаас давж, хотын төвийн зочид буудлуудын ачаалал дээд цэгтээ хүрэв. 2025 оны 1-р улиралд гадаадын жуулчдын тоо 37%-иар, жуулчдын хотод хонох тоо нь 53%-иар нэмэгдсэн нь Шанхай хот Хятад руу хийх аялал жуулчлалын тэргүүлэгч үүд болсныг баталж байна.

超1200名海外游客到访 上海迎接今年最大规模入境会奖团_看看新闻网

8. Синьхуа (Xinhua News Agency - Хятадын албан ёсны мэдээллийн агентлаг, мөн дэлхийн хамгийн том агентлагуудын нэг. 1931 онд үүсгэн байгуулагдсан, дэлхийн 180 гаруй оронд мэдээ мэдээллээ олон хэлээр, тэр дундаа орос хэлээр дамжуулдаг.)

Гарчиг: Гадаадын жуулчид “жинхэнэ Хятад орон”-той танилцах нь улам бүр нэмэгдсээр байна.
Нийтлэлийн товч тойм:

БНХАУ-ын Аялал жуулчлалын өдрийн (5-р сарын 19) өмнөх өдөр Шанхай хот 19 орны 1200 гаруй жуулчныг хүлээн авлаа. Тэдний дунд хотын түүхэн дурсгалт газруудаар аялж, Хятад зоогнуудаас амталсан Оросын хос Сампил, Дариа нар байв. Визгүй аялах горим, төлбөр тооцооны хялбар үйлчилгээ, НӨАТ-ын буцаан олголтын ачаар Хятадын аялал жуулчлалын нэр хүнд улам өссөөр байна. Гадаадынхан зөвхөн үзэсгэлэнт газрууд төдийгүй хүмүүсийн өдөр тутмын амьдралыг ихэд сонирхдог болж байна. Тэд Төвдөд зочлон, захуудаар явж, үндэсний ханфу өмсөж, ханз үсгийн уран бичлэгт суралцдаг. Олон нийтийн сүлжээ, аялал жуулчлалын блогууд “жинхэнэ Хятад”-ыг сонирхох сонихолыг улам нэмэгдүүлсээр байна.

https://www.xinhuanet.com/politics/20250518/133f4560ca46414882cc3dcf1c33a6db/c.html

9. Jiefang Daily

Гарчиг: Дотоодын MICE (MICE-хамт олны зохион байгуулалттай, бизнес зорилго агуулсан аялал) аялал жуулчлал сэргэж байна: 1200 зочин - энэ жилийн хамгийн том баг бүрэлдэхүүн.

Нийтлэлийн товч тойм:

Amway төв Азийн 1200 оролцогч (Казахстан, Орос зэрэг 19 улс орны) 5 хоногт дунджаар 10,000 гаруй юанийг зарцуулсан байна. 5 одтой зочид буудлууд дүүрсэн байлаа. Хотын зүгээс дэмжлэг үзүүлсэн бол хотын удирдлагууд 2025 оны эхний улиралд дотоодын аялал жуулчлал 37%-иар өссөнийг цохон тэмдэглэв.

上海入境会奖旅游加速恢复

10. Shanghai Observer - Jiefang Daily-ийн 2014 онд байгуулсан онлайн платформ. Улс төр, эдийн засаг, соёл, нийгмийн амьдралын талаарх үнэн зөв аналитик материалуудыг нийтэлдэг.

Гарчиг: Шанхай хотоор хийх “Citywalk”: Төв Азийн хамгийн том бүлэг жуулчид ирлээ.

Нийтлэлийн товч тойм:

Amway-аас зохион байгуулсан 1200 хүний ​​бүрэлдэхүүнтэй бүлэг Шанхай хоттой явганаар танилцав. Актоты Нуркешова тэргүүтэй Казахстаны жуулчид хотын үзэсгэлэнт газрууд, бэлэн мөнгөгүй төлбөр тооцоо, зорчиход эвтэйхэн метро зэргийг бахдан сонирхож байв. Шанхай хот визгүй горимын (240 цагын визгүй горим) ачаар ийм олон тооны гадаадын иргэдийг хүлээн авсан нь рекорд эвдсэн явдал болов.

城事 | “Citywalk”丈量上海:规模最大中亚旅游团抵沪_上观新闻

11.Shanghai Observer – видео сурвалжлага, гэрэл зураг

Нийтлэлийн товч тойм:

ОХУ-ын төлөөлөгчид болох Сампил болон Дарья Дашиев нартай хийсэн ярилцлагын бичлэг, түүнчлэн Казахстаны жуулчдын гэрэл зураг. Жуулчид Шанхайн алдартай түүхэн дурсгалт газрууд, хотын тав тух бүрдүүлэгч зүйлүүдийн болон “хотын зугаалга”-ын талаарх сэтгэгдлээсээ хуваалцав.

https://www.shobserver.com/staticsg/res/html/web/newsDetail.html?id=911554

12. Amway Central Asia-ийн Лидерүүдийн сургалт семинарын баримтат сурвалжлага

CCTV (China Central Television) — 1958 онд байгуулагдсан Хятдын үндэсний олон нийтийн телевизийн компани. Энэ компани мэдээ, хөгжөөнт хөтөлбөр, спорт, баримтат кино, олон улсын контент нэвтрүүлгүүдийг дамжуулдаг хэд хэдэн сувгуудтай. CCTV нь төрийн гол хэвлэл мэдээллийн хэрэгслийн нэг болдгийнхоо хувьд дотоодын болон олон улсын үзэгчдэд Хятадын соёл, нийгэм, улс төрийн үзэл бодлыг тусгадаг чухал платформ юм.

https://vimeo.com/1088993970/e8b086eba2?ts=0&share=copy