ШИНЖЛЭХ УХААНД СУУРИЛСАН ГЭРЭЛТСЭН САЙХАН АРЬС! ARTISTRY БРЭНДИЙН 2026 ОНЫ ШИНЭ БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ХҮЛЭЭН АВНА УУ!
Арьсыг цайруулж, гэрэлтүүлэх үйлчилгээтэй Artistry Labs lluminating System™ иж бүрдэл – энэ бол арьсыг цайруулан гэрэлтүүлж, өнгийг жигд толигор болгох үйлчилгээтэй инновац болсон бүтээгдэхүүн юм. Иж бүрдлийг хэрэглээд эхний долоо хоногоосоо нүдэнд харагдахуйц өөрчлөлт, туяарсан сайхан дүр төрхийг олж харах боломжтой.
Шинжлэх ухаан болон технологийн хүч
Иж бүрдэл нь Amway компанийн мэргэжилтнүүдийн баг болон Йелийн их сургуулийн эрдэмтдийн олон жилийн судалгааны үндсэн дээр боловсруулсан Cytidine Illuminating Complex™-ыг агуулдаг. Уг комплекс нь нөсөө толбо үүсэх үндсэн механизмд хүрч үйлчлэн, арьсны өнгийг илүү жигд, илүү цэвэр, туяарсан болгодог.
Найрлага дахь гол орц болох цитидин (2%) нь дэлхийд тэргүүлэгч цайруулах үйлчилгээтэй бусад орцуудтай харьцуулахад 40%-р илүү хүчтэй нөлөө үзүүлдэг*. Уг бодис нь меланоцитын идэвхжилийг зохицуулж, меланины хуримтлалаас сэргийлдэг.
Иж бүрдэл нь хоёр бүтээгдэхүүнээс бүрдэнэ. Үүнд:
Artistry Labs Illuminating System™ Нүүрний арьсыг гэрэлтүүлж, цайруулах серум - нүүрний арьсны бүх гадаргуу дээр жигд үйлчилж, өнгийг жигд тэнцвэржүүлнэ.
Artistry Labs Illuminating System ™ Нөсөө толбыг багасгах бүтээгдэхүүн - тод нөсөө толботой хэсэгт хүрч үйлчилнэ. Өндөр үр дүнтэй гол орцуудыг шууд нөсөө толбонд хүргэж, харагдах байдлыг нь мэдэгдэхүйц багасгана.
Нүдэнд харагдахуйц үр дүн
Иж бүрдлийн үр нөлөөг клиникийн болон хэрэглэгчдийн судалгаануудаар баталсан**.
- Арьс илүү сайхан гэрэлтэж, жигд өнгө төрхтэй харагдана.
- Нөсөө толбо мэдэгдэхүйц бүдгэрнэ.
- Арьсны бүтэц болон ерөнхий харагдах төрх сайжирна.
Эхний өөрчлөлтүүд хэрэглэж эхэлснээс хойш ердөө нэг долоо хоногийн дараа, харин хамгийн сайн харагдахуйц үр нөлөө бүтэн курсээр хэрэглэсний дараа (4 дэх долоо хоногоос эхлэн) гарна.
Таны амьдралын хэмнэлд тохирох ухаалаг арчилгаа
Арьсыг цайруулж, гэрэлтүүлэх үйлчилгээтэй Artistry Labs lluminating System™ иж бүрдэл нь таны өдөр тутмын арьс арчилгаатай тун амархан уялдаж, нэгдэнэ. Мөн бүх төрлийн арьсанд тохиромжтой. Энэ бол шинжлэх ухаанч арга барил, инновац, гоо зүйн нүдэнд харагдахуйц үр нөлөөг үнэлдэг хэн бүхэнд тохирох орчин үеийн арьс арчилгааны шийдэл юм.
Арьсыг цайруулж, гэрэлтүүлэх үйлчилгээтэй Artistry Labs lluminating System™ иж бүрдлийг туршаад үзээрэй. Илүү жигд, гэрэлтсэн сайхан арьстай болох аяллаа өнөөдрөөс эхлүүлээрэй!
Казахстан болон Монгол Улсад 1-р сарын 15-наас худалдаанд гарна!
Арьсыг цайруулж, гэрэлтүүлэх үйлчилгээтэй Artistry Labs lluminating System™ иж бүрдэл, код 126219
Киргизстанд борлуулалтыг эхлүүлэх огноог тун удахгүй зарлах болно. Биднээс хүрэх дараа дараагийн мэдээллийг хүлээж байгаарай.
*2%-ын AA2G стандарт идэвхт тунтай харьцуулахад. № DEF-HSLIT004(1)-161117 тоот клиникийн судалгаанд үндэслэв.
** DEF-HSLIT004(1)-161117 тоот клиникийн судалгаанд үндэслэв.