Тестерүүд бол таны бизнесийг хөгжүүлэх үр дүнтэй хэрэгсэл юм
Эрхэм хүндэт Түншүүд ээ!
Artistry Skin Nutrition™ Тестерүүдийн хоёр шинэ багц 2025 оны 4-р сарын 15-наас эхлэн худалдаанд гарах болсныг дуулгаж байгаадаа баяртай байна. Тус багцууд нь бизнесийг тань хөгжүүлэх үр дүнтэй хэрэгсэл болохоос гадна хэрэглэгчдийн брэндэд итгэх итгэлийг нь бэхжүүлэхэд танд тусална.
Тестерууд нь зүгээр нэг Artistry Skin Nutrition™ арьс арчилгааны бүтээгдэхүүний жижиг хувилбар биш юм.
- Бүтээгдэхүүнтэй танилцах боломжийг олгож шинэ хэрэглэгчдийг татахад тусална.
- Бүтээгдэхүүнд итгэх итгэлийг бий болгож, үнэнч хэрэглэгчдийг тоог нэмэгдүүлэхэд тусална.
- Эдгээр багцууд нь тестерээс бүтэн том савалгаатай бүтээгдэхүүний худалдан авалт болгон хувиргах замаар борлуулалтыг тань идэвхжүүлнэ.
Тестер нь бүтээгдэхүүнээ биеэрээ мэдэрч, ашиг тусыг нь үнэлэх боломжийг хэрэглэгчдэд олгодог. Энэхүү багц дээжүүд нь бүтээгдэхүүн болон үйлчлүүлэгчдийн хооронд сэтгэл хөдлөл, сэтгэл ханамжийн нарийн холбоог бий болгож, дахин худалдан авалт хийх магадлалыг нэмэгдүүлснээр үнэнч байдлыг бэхжүүлднэ.
Тестер нь Artistry Skin Nutrition™ арьс арчилгааны бүтээгдэхүүний зүгээр нэг жижигрүүлсэн хувилбар гэхээс илүүтэйгээр шинэ хэрэглэгчдийг татах, брэндийн итгэлийг бий болгох, бүтэн савалгаатай бүтээгдэхүүний борлуулалтыг нэмэгдүүлэхэд тусалдаг бизнесийн онцгой хэрэгсэл юм.
Ямар тестерүүд худалдаанд гарах вэ?
1. Artistry Skin Nutrition™ «Үрчлээний эсрэг арьс чангалагч болон Хөгшрөлтийн эхний шинж тэмдгийн эсрэг серумууд» -ийн тестерүүдийн иж бүрэн багц
Энэхүү багцад дараах бүтээгдэхүүнүүд багтана:
- Үрчлээний эсрэг арьс чангалагч серум - 1 мл
- Хөгшрөлтийн эхний шинж тэмдгүүдийн эсрэг серум - 1 мл
*Бүтээгдэхүүн болгоноос 1 тестер.
Бүтээгдэхүүний код: 340075
Үнэ: 12 815 MNT
2. Artistry Skin Nutrition™ «Үрчлээний эсрэг арьс чангалагч серум» -ийн тестерийн багц
Уг багцад 1 мл хэмжээтэй “Үрчлээний эсрэг арьс чангалагч серум” -ээс хоёр тестер багтсан болно.
Артикул: 340079
Үнэ: 6 545 MNT
Формат:
Багц тус бүрт 2 тестер багтсан бөгөөд жижиг карт (ном) хэлбэрээр танилцуулж худалдаанд гарна.
Үрчлээний эсрэг арьс чангалагч болон Хөгшрөлтийн эхний шинж тэмдгийн эсрэг серумуудийн тестерүүд худалдаанд цөөн тоогоор гарах болно гэдгийг анхаарна уу.
Тестерийг хэрхэн зөв санал болгох вэ?
Тестерүүдийг бизнес хэрэгсэл болгон үр дүнтэй ашиглахад тань туслах « Тестер - таны бизнесийг хөгжүүлэх үр дүнтэй хэрэгсэл» гэсэн чухал материалыг бид танд зориулж бэлтгэсэн байгаа.
Материалыг хавсралтаас авах боломжтой:
Artistry Skin Nutrition™ «Үрчлээний эсрэг арьс чангалагч серум» -ийн тестерийн багц
Анхаар: Тестерүүдийг худалдан авахад оноо тооцогдохгүй.
Хүндэтгэсэн, Amway Central Asia