Төв Ази дахь Amway: Амжилт, хөгжил, том төлөвлөгөө
2024 он бол Amway компанийн Төв Азийн салбарын хувьд хөгжлийн чухал үе шат болж өнгөрлөө.
Amway компани Казахстанд үйл ажиллагаагаа явуулж эхэлсний 10 жилийн ойгоо тэмдэглээд зогсохгүй өсөлтийн шинэ түвшинд хүрч, борлуулалтын төлөвлөгөөгөө давуулан биелүүлж бүс нутаг дахь бизнесээ хүчирхэгжүүлээд байна. Amway Central Asia-ийн Гүйцэтгэх захирал Ник Музашвили хэлсэнчлэн эдгээр ололт амжилт нь багийн шаргуу хөдөлмөр, түншүүдийн мэргэжлийн ур чадвар, хүмүүсийг эрүүл, чинээлэг амьдрахад нь туслах компанийн эрхэм зорилгод үнэнч байсны үр дүн болой.
— Бид Төв Азид гаргасан ололт амжилтаа тэмдэглэж өнгөрүүлсэн. Энэ жил бидний хувьд зөв стратеги сонгосон гэдгээ баталсан он байлаа. Борлуулалт өсөж, түншийн сүлжээг хөгжүүлэн, шинэ санаачлагуудыг гаргаж байгаа нь бүс нутгийн маань зах зээл асар их нөөц бололцоотой, харин манай баг хамт олон болон түншүүд тогтвортой хөгжлийг хангаж чадаж байгааг харуулж байна. Бидний өмнө илүү их амбицлаг амжилтууд хүлээж байна гэдэгт итгэлтэй байна — гэж Ник Музашвили ярив.
Казахстаны зах зээлд 10 гаруй жил ажилласан энэ хугацаандаа Amway чанартай үр дүнгүүдэд хүрч чадсан. Казахстанд витамин болон эрүүл мэндийн бүтээгдэхүүний борлуулалт тогтмол өссөөр байна. Хэрэглэгчдийн 60 гаруй хувь нь хамгийн сайн витамин, эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг тогтмол худалдан авч байгаа бөгөөд шинэ хэрэглэгчдийн 55 хувь нь эдгээр бүтээгдэхүүнүүдээр дамжуулан компанитай танилцдаг.
Өнөөдрийн байдлаар тус улсын Алматы, Астана, Шымкент, Караганда, Актау болон бусад хотуудад үйлчилгээний төв, агуулах, дэлгүүр, захиалга хүлээн авах цэгүүд ажиллаж байна. Эдгээр цэгүүд түншүүд болон хэрэглэгчдэд бүтээгдэхүүнийг хүргэлтийг түргэн шуурхай, ая тухтай хүлээж авах боломжийг олгодог.
За тэгэхээр, Бүгд Найрамдах Казахстан улсад ажилласан он жилүүдэд Amway бизнес эрхлэгчдэд 123 сая долларын урамшууллыг олгоод байна; Казахстаны төсөвт 20 тэрбум тенгег татвар хэлбэрээр орууллаа. Өнөөдөр 4000 гаруй Amway бизнес эрхлэгчид болон хагас сая гаруй харилцагч-элч нар Төв Азийн Amway нийгэмлэгийг бүрдүүлж, өдөр бүр бизнесээ өргөжүүлэн, компанийн үнэт зүйлсийг дамжуулангаа шилдэг хөтөлбөр, шийдлүүдийг санал болгосоор байна.
Эдгээр үзүүлэлтүүдийн ачаар Amway компани Казахстан улсын зах зээл дээрх байр сууриа бэхжүүлж, эрүүл мэнд, гоо сайхан, чанартай амьдралын салбарт шууд борлуулалтаараа тэргүүлэгч болсон байгаа.
Amway Казахстан болон бусад Төв Азийн орнуудын эрүүл мэндийг сайжруулах чиглэлээр төрийн байгууллагуудтай идэвхтэй хамтран ажиллаж байна. Энэ хамтын ажиллагааны гол чиглэлүүдийн нэг нь Казахстаны Эрүүл мэндийн яамтай хамтран ажиллахад оршиж байна.
2024 онд Amway нь эрүүл мэнд, чанартай амьдралыг сайжруулхад чиглэгдсэн хамгийн сүүлийн үеийн цогц хандлагыг толилуусан Capital Health форумын шинжлэх ухааны түншээр ажилласан.
Ингээд зогсохгүй Боловсролын яамтай хамтран ЕБС-ийн сурагчдад эрүүл амьдралын хэв маягийн үндсийг эзэмшүүлэхэд туслах «Эрүүл мэнд, сайн сайхан байдал-Амжилттай ирээдүйн баталгаа» гэсэн сонгон хичээлийг боловсруулсан. 2024 онд Казахстаны төрийн болон хувийн хэвшлийн 500 гаруй сургууль, нийт 20,000 гаруй сурагч уг курст хамрагдсан байгаа. 2025 он гэхэд үүнээс ч олон сургуулийг, улсын болон хувийн 100 гаруй коллежийг хамруулах төлөвлөгөөтэй байна.
Төв Ази дахь Amway-н үйл ажиллагааны бас нэг гол чиглэл бол Amway-н бизнес эрхлэгчдийг сургаж, мэргэжлийн ур чадварыг нь хөгжүүлэхэд оршиж байна. 2024 онд 2000 орчим түншүүд Астанагийн Анагаах Ухааны Их Сургуультай хамтран боловсруулсан «Суурь нутрициологи», (нутрициологи- зөв хооллолтын зарчмуудын талаарх орчин үеийн шинжлэх ухаан) сургалтыг дүүргэсэн. Олж авсан эдгээр мэдлэгүүд нь түншүүдэд туршлагаа гүнзгийрүүлж, хэрэглэгчдэд чанартай зөвлөгөө өгөхөд тусалдаг.
Amway нь дэлхийд тэргүүлэгч шинжлэх ухааны байгууллагуудтай идэвхтэй хамтран ажилладаг. Жишээ нь, урт наслалтын хүчин зүйлсийг судлахын тулд тус компани Стэнфордын их сургуулиас явуулсан «Well for Life» судалгаанд 10 сая долларын хөрөнгө оруулалт хийсэн байгаа. Судалгааны үр дүн нь Amway-н зургаан дэлбээтэй цэцэг хэлбэрээр илэрхийлэгдсэн компанийн стратегийн үндэс болсон ба дэлбээ бүр нь эрүүл бие, эрүүл оюун ухаан, хувь хүний өсөлт, санхүүгийн эрх чөлөө, нийгмийн идэвх, экологийн сайн сайхан байдал гэсэн утгыг агуулдаг. Судалгаа, шинжилгээ хийх өндөр туршлга, эрүүл мэнд, сайн сайхан амьдралын үзэл баримтлалд хандах цогц хандлагынхаа ачаар Amway-н бүх үйл ажиллагаа нь түншүүд болон нийт хүн амыг чанартай амьдруулахын тулд энэ зургаан чиглэлийн зургуулангийх нь тэнцвэрийг хадгалахад чиглэгдсэн байдаг.
- Түншүүдийнхээ ур чадварыг хөгжүүлэх нь компанийн гол үүрэг юм. Тэдний мэргэжлийн ур чадваргүйгээр бид өсөж хөгжих боломжгүй гэдгийг бид сайн ойлгодог. Сургалтад хамрагдсан түншүүд маань зөвхөн брэндийн төлөөлөгч бус, харин хэрэглэгчдийхээ амьдралыг илүү сайн сайхан болгоход тусалдаг жинхэнэ мэргэжилтнүүд болдог гэж Amway Төв Азийн Борлуулалтын захирал Екатерина Полторацкая онцлон тэмдэглэв.
Компани нь дижиталчлалд идэвхтэй хөрөнгө оруулалт хийж, түншүүддээ сургалт, бизнесийн менежмент хийхэд нь тохиромжтой платформуудыг санал болгодог. Эдгээр арга, хэрэгслүүд нь бизнес эрхлэгчдэд бизнесээ үр дүнтэй босгож, хэрэглэгчидтэйгээ хурдан, шуурхай харилцах боломжийг олгодог.
Amway нь дэлхийн чиг хандлагыг тодорхойлж, хэрэглэгчдэдээ шинэлэг шийдлүүдийг санал болгохыг эрмэлздэг. Ирэх хоёр жилийн хугацаанд тус компани эрүүл микробиом, эсийн эрүүл мэнд, фитонутриентийн чадавхыг нээх зэрэг гол салбаруудад бүтээгдэхүүн, шийдлийг боловсруулахад анхаарлаа хандуулах болно.
Amway компани микробиомын шинжилгээний чиглэлээр ажилладаг лидерүүд болон мэргэжилтнүүдийн үүсгэн байгуулсан, салбартаа тэргүүлэгч ‹‹Microbiome Insights, Inc›› компанийн стратегийн түнш байсаар ирсэн бөгөөд хамтын ажиллагаагаа шинжлэх ухааны гүн гүнзгий мэдлэгээр баяжуулсаар байна.
Наталья Бондарович
— Энэ сард бид 2025 оны эхний шинэ бүтээгдэхүүнүүдээ худалдаанд гаргана, дараагийн сарууд нүүр будалтын гоо сайхны бүтээгдэхүүн болон бьюти-шийдлүүд, бидний тэргүүлэгч хөтөлбөр, шийдлүүдийг бэхжүүлж өгөх бүтээгдэхүүнүүдээр дүүрэн байх болно. Түүнчлэн бид хэрэглэгчдийнхээ өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангаж, бүтээгдэхүүнүүддээ хүмүүсийн сонирхлыг үргэлжлүүлэн татахын тулд одоо байгаа бүтээгдэхүүнийхээ багцыг сайжруулсаар байх болно. Түншүүд маань бусдаас нэг алхмын өмнө байх үүднээс бизнесээ хөгжүүлэх шинэ хэрэгслүүдтэй болно - гэж Amway Central Asia-ийн Маркетинг, харилцаа холбооны захирал Наталья Бондарович хэлэв.
— Amway компани ELLE Kazakhstan Beauty Awards 2024 наадмын «Эрүүл мэндтэй төгс зохицсон гоо сайхан» тусгай номинацийн эзэн болсон. Бидний хувьд энэ бол цогц хандлага, гадаад гоо сайхан болон дотоод эрүүл мэндийг хослуулах гэсэн хүсэл, тэмүүллээ үнэлүүлж буй хэрэг юм.
Amway-ийн хувьд Төв Ази стратегийн чухал бүс нутаг хэвээр байна. Шинэ хөтөлбөр, шийдлүүдийг эхлүүлэх, түншүүдийнхээ боловсрол, мэдлэгийн хүрээг өргөжүүлэх, төрийн байгууллагууд болон шинжлэх ухааны байгууллагуудтай түншийн харилцаа холбоогоо хөгжүүлэх зэрэг нь бидний 2025–2026 оны үйл ажиллагааны гол чиглэлүүд байх болно. Бидний зорилго — эрүүл мэнд, чанартай амьдралыг нэн түрүүнд түншүүддээ, улмаар сая сая хүмүүст хүртээмжтэй болгож, урт удаан хугацааны эерэг нөлөөг бий болгоход оршино.