Artistry Derma Architect™
Нүүрний арьс арчилгааны аппарат

₮ 2,554,745.00
₮ 2,171,533.002171533.0
Бүртгүүлсний дараах үнэ
Барааны тэмдэгт: 127720
Тоо хэмжээ:

    Өөртөө хэрхэн цаг гаргах вэ

    Орчин үеийн амьдралын хэмнэлд ихэвчлэн өөртөө цаг зав гаргах боломж гардаггүй. Та хайртай хүмүүстээ анхаарал халамж тавьж, хэцүү шийдвэр гарган урагш тэмүүлдэг бол өөртөө харин анхаарал халамж тавихаа үргэлж хойшлуулдаг. Гэтэл арьс тань хүлээгээд байхгүй шүү дээ. Арьс тань ядаргаа, стресс, биеийн махбодын дотоод нөөцийн дутагдлыг тэр дор нь толины тусгал шиг харуулдаг.

    Artistry Derma-Architect™ бол зүгээр нэг энгийн арьс арчилгаа биш, харин гэрийн нөхцөлд гоо сайхандаа анхаарал тавих боломжтой болж байгааг илтгэх цоо шинэ эрин үе юм. Гоо зүй болон шинжлэх ухааныг хослуулан бүтээсэн тус төхөөрөмж нь мэргэжлийн түвшний технологи ашиглан арьсанд тань эхний хэрэглээнээс л мэдэгдэхүйц үр дүнг өгч чаддаг.

    Хэрэглэхэд эвтэйхэн, үр дүн сайтай, шинжлэх ухааны үндэслэлтэй мэргэжлийн гоо сайханы арьс арчилгааг амьдралынхаа хэмнэлд тохируулах бүрэн боломжтой боллоо

    Нас ахих тусам байнга хэрэглээд заншсан арьс арчилгаа яагаад үр дүн өгөхөө больдог вэ?

    25 наснаас хойш коллагены үйлдвэрлэл жил ирэх тусам ойролцоогоор 1% -иар буурч эхэлдэг. Харин 35 наснаас хойш арьсны нягтрал буурч, бодисын солилцоо удаашран нүүрний хэлбэр алдагдаж эхэлдэг. Энэ бол жам ёсны үйл явц юм.

    Энэ үе шатанд арьсны гүн рүү нэвтэрч, шинэчлэлт явагдаж эхэлдэг давхаргуудад очин үйлчилж чаддаг арчилгаа шаардлагатай болдог.

    Энэ бол санаа зовних шалтгаан биш шүү - зүгээр л арьс тань «Одоо надад илүү гүн, сайтал бодолцож боловсруулсан арчилгаа хэрэгтэй» гэсэн дохиог илгээж байгаа нь тэр юм.

    Насжилттай холбоотой өөрчлөлтүүд явагдах гол шалтгаан нь коллагены үйлдвэрлэл буурах явдал юм

    Коллаген бол дермис давхаргын бүтцийн уураг бөгөөд энэхүү давхаргын эзлэхүүний 75% -ийг бүрдүүлдэг. Коллаген нь арьсны бат бөх, уян хатан чанар, нягтаршлыг нь хариуцдаг.

    Нас ахих тусам коллагены ширхгүүд богиносож, наалдан (гликацийн процесс), нийлэгжилт нь удааширдаг. 25 нас хүрсний дараа коллагены ялгаруулалт аажмаар буурч эхэлдэг: 30 хүрсний дараа мэдэгдэхүйц, харин 40 гарсны дараа огцом буурдаг. Арьс нимгэрч, хэлбэр болон уян хатан чанараа алдан унждаг.

    Коллаген нь арьсны гүн давхаргад үүсдэг тул арчилгаагаа тийш нь чиглүүлэх хэрэгтэй.

    Гоо сайхны бүтээгдэхүүнүүд арьсны гадаргуу дээр ажилладаг, иймд дермис давхаргад коллагены ялгаруулалтыг эхлүүлэхийн тулд гүн нэвтрэн ажиллах чадвартай технологи шаардлагатай болдог.

    Өөртөө арай илүү анхаарал халамж тавихад л хангалттай

    Өглөө эсвэл оройдоо 15 минут зарцуулахад таны хувьд тийм ч их биш ч гэлээ арьс тань баярлалаа гэж хэлэхэд хангалттай хугацаа юм. Хэцүү, төвөгтэй биш, харин тогтмол арчилгаа хамгийн чухал байдаг. Нэг шөнийн дотор гэрэлтсэн, толигор, чанга арьстай болно гэж байхгүй. Энэ бол сахилга бат, цогц арга барилын үр дүн юм.

    Artistry Derma-Architect™ бол арьс арчилгааны сайтар бодож, боловсруулсан системийн нэг хэсэг юм. Энэ системд технологиуд нь Artistry Skin Nutrition™-ийн серумууд болон арьс арчилгааны бүтээгдэхүүнүүдтэй уялдаа холбоотойгоор ажилладаг бөгөөд ингэснээрээ харагдахуйц үр дүнг өгч, өдөр тутмын арьс арчилгааны алхам бүрийг таньилүү үр дүнтэй болгож сайжруулдаг.

    Энэ бол зүгээр нэг аппарат биш, харин Artistry-ийн арьс арчилгааны бүтээгдэхүүний үр нөлөөг бүрэн утгаар нь өдөр бүр нээж мэдрэх боломж юм.

    Таны амьдралын хэв маягтай зохицдог арьс арчилгаа

    Artistry Derma-Architect™:

    • нь ажил, гэр бүл, хувийн зорилгоо хослуулан завгүй амьдралаар амьдардаг,
    • арьсандаа анхаарал тавьдаг хэрнээ арчилгаанаасаа илүү мэдэгдэхүйц үр дүн авахыг хүсдэг,
    • гоо сайханы салонд очиж дэмий цагаа үрдэггүй хэрнээ мэргэжлийн арчилгааг эрхэмлэдэг хүмүүст зориулагдсан юм.

    Бүх насны, бүх төрлийн арьстай эрэгтэй, эмэгтэй хүмүүст тохирно. Derma-Architect™ нь Artistry Skin Nutrition™ гоо сайхны бүтээгдэхүүнүүдийн үйлчилгээг сайжруулж, арьсны илүү гүн давхарга руу, үр дүнтэй үйлчилгээ үзүүлэхэд нь тусалдаг.

    Бүх төрлийн арьсанд тохирно. Шалгагдсан

    Derma-Architect™ хуурай, тослог, холимог, мэдрэмтгий гээд бүх төрлийн арьсанд тохирдог.

    Горим болгонд нь тухайн хүний арьсны мэдрэмтгий байдалд тааруулан чанга сулыг нь тохируулж болдог түвшнүүд байдаг. Энэ төхөөрөмж арьс судлалын болон харшлын тест, туршилтуудад хамрагдсан. Түүнчлэн аюулгүй байдал болон арьсны цочрол үүсгэж байгаа эсэх талаас нь туршсан байгаа.

    Төхөөрөмжийг жилийн туршид, арьс арчилгааны аль ч үе шатанд, өдөр тутмын гоо сайхны арчилгааны нэг хэсэг болгон ашиглах боломжтой.

    Нөхөн сэргэх, шинэчлэгдэх, уян хатан болох зэрэг арьсны жам ёсны үйл явцуудыг эпидермисийн давхаргад стресс үүсгэж, хүчлэхгүйгээр зөөлөн аргаар сайжруулдаг.

    Үйлдвэрлэгч улс: БНСУ

    Баталгаат хугацаа: худалдан авсан өдрөөс хойш
    12 сар

    * Skin Fitness горимд Контакт гелийн (ар. 127784) тусламжтайгаар ажилладаг. Худалдаж авах!

    Материалын сан

    Бүгдийг харуулах

    DERMA-ARCHITECT™ — шинжлэх ухаанаар баталгаажсан үр дүн

    Коллагены алдагдлыг хэрхэн удаашруулах вэ?

    Үр дүнтэй арга барил, хандлагуудын нэг нь радио давтамж, хэт авиан болон цахилгаан пораци гэх зэрэг хяналттай энергийн тусламжтайгаар нөлөөлөхөд оршино.

    Эдгээр аргууд мэргэжлийн гоо сайхны салбарт ашиглагдаад удаж байгаа: тэдгээр нь нөхөн төлжих процессыг идэвхжүүлж, арьсны уян хатан чанар болон нягтралыг сайжруулснаар насжилттай холбоотой өөрчлөлтүүд гарч ирэх хугацааг удаашруулдаг.

    Тэгвэл одоо эдгээр технологиудыг дэвшилтэт Artistry Derma-Architect™ аппаратын тусламжтайгаар гэрийн нөхцөлд ашиглах боломжтой боллоо.

    product image

    Derma-Architect™: хоёр горим - нэг үр дүн

    Skin Fitness горим — радио давтамж, хэт авиан болон улаан LED гэрлийн тусламжтайгаар арьсны дермис давхарга дахь арьсны эсүүдийг идэвхжүүлдэг. Ингэснээр коллагены ялгаруулалт идэвхжиж, арьсны уян хатан чанар болон нягтаршлыг нэмэгдүүлж, нүүрний хэлбэрийг тодотгож өгдөг.

    SKIN FITNESS
    product image

    Skin Nutrition горим бол Арьс арчилгааны Artistry Skin Nutrition бүтээгдэхүүнүүдний идэвхтэй бүрэлдэхүүн хэсгүүдийг арьсны гүнд хүргэхийн тулд электропораци, сонофорез, ионтофорезыг нэгтгэдэг. Ингэснээр шим тэжээлээр эд эсүүдийг эрчимтэй хангаж, арьсны эрүүл төрхийг сэргээхэд тусалдаг.

    SKIN NUTRITION
    product image

    Skin Fitness горим: коллагены ялгаруулалтыг өдөөж, арьсны чанга байдлыг хадгална

    SKIN FITNESS

    Skin Fitness горимд гурван технологи зэрэг ажилладаг:

    Лифтинг (RF-технология)

    Коллагены ялгаруулалтыг идэвхжүүлж, хамгийн их үр дүнд хүргэх үүднээс идэвхтэй бүрэлдэхүүн хэсгүүд арьсны гүнд нэвтрэхэд тусалдаг.

    Үр дүн: арьсны уян хатан чанарыг сайжруулж, арьсны сулралт унжилтыг багасгадаг.

    product image

    Үрчлээ засагч (хэт авиа) технологи

    Арьсыг чангалж, бат бөх чанарыг нь сайжруулдаг бичил массаж.

    Үр дүн: хялгасан үрчлээг багасгаж, арьсны бүтцийг жигд болгодог.

    Арьс чангалж тайвшруулах технологи (улаан LED гэрэл)

    Арьсыг тайвшруулж, чангална.

    Үр дүн: арьс илүү нягт, толигор болсноор харагдах байдлын хувьд илүү залуу болно.

    Artistry Derma-Architect™ контакт гель нь: Аппаратын үр нөлөөг сайжруулж, арьсыг хамгаалдаг

    Skin Fitness горимыг дээд зэргий үр дүнд хүргэхийн тулд арьсыг зөв бэлдэх нь чухал байдаг.

    Чухам үүний тулд л Artistry Derma-Architect™ Контакт гелийг бүтээсэн – энэ бол зүгээр нэг контакт гель биш, харин аппараттай ажиллахад тусгайлан боловсруулсан арьс арчилгааны функциональ гель юм:

    • RF энергийг арьсанд жигд хуваарилдаг;
    • арьс хэт халах, цочрохоос сэргийлдэг;
    • аппарат арьсан дээгүүр зуурахгүй амархан гулсах боломжийг хангаж өгдөг.

    Орц найрлагад нь халууны стрессээс хамгаалах зориулалттай халууны цочролын эсрэг уураг, арьсанд тэжээл өгөх зориулалттай эрдэсжүүлсэн ус, уян хатан чанарыг нь хадгалах зориулалттай фитопротейны цогцолбор, арьс тайвшруулах үйлчилгээтэй ферментжүүлсэн центелла болон үрчлээстэй тэмцэх идэвхтэй бодисууд (аденозин, ниацинамид) агуулагддаг.

      Дараах зүйлүүдийг агуулдаггүй:
    • Эрдсийн тос
    • Парабенууд
    • Фталатууд
    • Гадаргуун идэвхт бодисууд
    • Мөчлөгийн силиконууд
    • Спирт
    • Хиймэл өнгө оруулагч
    • Амьтны гаралтай орц найрлага

    Эмнэлзүйн туршилтын үр дүнгүүд

    90
    секундийн

    дотор коллагены нөхөн төлжилт

    на 411%-иар*

    нэмэгддэг

    90%

    Skin Fitness горим нь арьсыг илүү чанга болгодог гэдэгтэй 90% нь санал нэгдсэн**

    *Коллагены мРНХ (матрицийн рибонуклейны хүчил)-ийн илэрхийлэлд ПГУ (Полимеразын гинжин урвал) аргын тусламжтайгаар бодит цагт дүн шинжилгээ хийсэн. ** Дараах бүтээгдэхүүнтэй хослуулан хэрэглэхэд: Artistry Derma-Architect™ контакт гелийг Skin Fitness горимд мөн Artistry Skin Nutrition™ Үрчлээний эсрэг арьс чангалагч серумыг Skin Nutrition горимд.

    before
    Өмнө нь
    after
    4 долоо хоногийн дараа

    Нүүрний лифтинг (өргөлт)

    Сайжруулсан лифтинг*

    Анхны түвшин: 41.782
    (дундаж утга)

    4 долоо хоног хэрэглэсний дараа: 43.162
    (дундаж утга)

    before
    Өмнө нь
    after
    4 долоо хоногийн дараа

    Эрүүний шугамын лифтинг (өргөлт)

    Эрүүний шугамын лифтингийн сайжралт (мм)

    Анхны түвшин: 130.591
    (дундаж утга)

    4 долоо хоног хэрэглэсний дараа: 130.127
    (дундаж утга)

    +0.36%/ +0.5 градусаар сайжирсан
    before
    Өмнө нь
    after
    4 долоо хоногийн дараа

    Арьсны уян хатан чанар

    Арьсны уян хатан чанарын сайжралт буюу арьсан дээр дарахад эргээд хэвэндээ орох чадвар:

    product image

    Skin Nutrition Correcting Serum (Үрчлээний эсрэг арьс чангалагч серум)-тэй хамт хэрэглэхэд

    +162.1%-иар

    product image

    Skin Nutrition Defying Serum (Хөгшрөлтийн эхний шинж тэмдгийн эсрэг серум)-тэй хамт хэрэглэхэд

    +103.5%-иар сайжирдаг.

    before
    Өмнө нь
    after
    4 долоо хоногийн дараа

    Арьсны чанга/нягт байдал

    Арьсны толигор байдлын/нягтралын сайжралт:

    product image

    Skin Nutrition Correcting Serum (Үрчлээний эсрэг арьс чангалагч серум)-тэй хамт хэрэглэхэд

    +10.3 %-иар

    product image

    Skin Nutrition Defying Serum (Хөгшрөлтийн эхний шинж тэмдгийн эсрэг серум)-тэй хамт хэрэглэхэд

    +8.2 %-иар сайжирдаг.

    *Коллагены мРНХ (матрицийн рибонуклейны хүчил)-ийн илэрхийлэлд ПГУ (Полимеразын гинжин урвал) аргын тусламжтайгаар бодит цагт дүн шинжилгээ хийсэн. ** Дараах бүтээгдэхүүнтэй хослуулан хэрэглэхэд: Artistry Derma-Architect™ контакт гелийг Skin Fitness горимд мөн Artistry Skin Nutrition™ Үрчлээний эсрэг арьс чангалагч серумыг Skin Nutrition горимд.

    SKIN NUTRITION
    VITAMIN C
    SKIN CARE

    Skin Nutrition горим нь Artistry Skin Nutrition™ арьс арчилгааны бүтээгдэхүүнээс дээд зэргийн ашиг тусыг нь хүртэхэд тусалдаг:

    • Artistry Skin Nutrition™ Үрчлээний эсрэг арьс чангалагч серум (код 127020)
    • АArtistry Skin Nutrition™ Хөгшрөлтийн эхний шинж тэмдгийн эсрэг серум (код 127019)
    • Artistry Skin Nutrition™ Витамин С болон Гиалуроны хүчилтэй серум (код 125517)

    Artistry Skin Nutrition™ Арьс арчилгааны бүх цуврал бүтээгдэхүүнүүд

    product image product image product image

    *Хөгшрөлтийн эхний шинж тэмдгийн эсрэг серум (код 127019) нь ийм өнгөтэй савлагаатайгаар 2026 оны зунаас худалдаанд гарч эхэлнэ.

    product image

    Арьсны шим тэжээлийн хангамжыг сайжруулагч | Электропорац

    Арьсанд түр зуурын бичил нүх үүсгэх замаар фитонутриент, витамин С, гиалуроны хүчлийн шингээлтийг сайжруулдаг.

    Үр дүн: арьс тань нөхөн сэргэхээс гадна илүү гэрэлтсэн, чийглэг болж өгдөг.

    Гүн нэвчилт | Сонофорез

    Хэт авианы долгионууд эс хоорондын замыг тэлж, идэвхтэй бүрэлдэхүүн хэсгүүдийг арьсны гүн рүү явуулснаар серум болон арьс чийгшүүлэгч бүтээгдэхүүнүүдийн шингээлтийг сайжруулдаг.

    Үр дүн: арьс илүү толигор зөөлөн, эрүүл харагдаж эхэлдэг.

    Түлхэлт ба таталт | Ионофорез

    Зөөлөн цахилгаан гүйдэл нь арьсанд чийгшүүлэгч бодис, пептид зэрэг идэвхтэй бүрэлдэхүүн хэсгүүдийг хүргэдэг.

    Үр дүн: арьс илүү чангарч, хялгасан үрчлээсүүд мэдэгдэхүйц багасдаг.

    Эмнэлзүйн туршилтуудын үр дүн

    before
    Өмнө нь
    after
    4 долоо хоногийн дараа

    Арьсны цацрагийг сайжруулдаг

    • Витамин С болон Гиалуроны хүчилтэй серумийн шингээлтийг +10.3%
    • Хар бараан толбонуудын харагдах байдлыг багасган арьсны өнгийг жигд болгох замаар арьсыг илүү гэрэлтсэн сайхан харагдуулдаг

    *90 секунд нөлөөлсний дараа туршилтын багтай харьцуулахад. Судалгааг ARTISTRY SKIN NUTRITION™ Витамин С-тэй серумны С витаминыг ашигласан бөгөөд Гиалуроны хүчилтэй серумийг

    before
    Өмнө нь
    after
    4 долоо хоногийн дараа

    Серум болон чийгшүүлэгч бүтээгдэхүүнүүдийн үр нөлөөг сайжруулдаг

    • Үрчлээний эсрэг арьс чангалагч серумийн шингэлтийг 158%-иар* нэмэгдүүлдэг
    • Арьсны нүх сүвүүдийн хэмжээг 30,66% -иар** багасгадаг.
    • Арьсыг илүү гүн чийгшүүлж, шим тэжээлээр хангадаг

    * Skin Nutrition болон Skin Fitness горимуудыг хамтад нь ашигласан тохиолдолд. Artistry Skin Nutrition™ Үрчлээний эсрэг арьс чангалагч серумийг ашигласан. Бүх үр дүн 4 долоо хоног ашигласны дараах арьсны анхны нөхцөл байдалтай харьцуулсан харьцуулалт дээр суурилсан болно. ** Skin Nutrition болон Skin Fitness горимуудыг хамтад нь ашигласан тохиолдолд. Artistry Skin Nutrition™ Хөгшрөлтийн эхний шинж тэмдгийн эсрэг серумийг ашигласан. Бүх үр дүн 4 долоо хоног ашигласны дараа арьсны анхны нөхцөл байдалтай харьцуулсан харьцуулалт дээр суурилсан болно.

    *** Болох нь эмнэлзүйн туршилт, судалгаагаар батлагдсан. 90 секунд нөлөөлсний дараа туршилтын багтай харьцуулахад. Судалгааг Artistry Skin Nutrition™ Витамин С-тэй серумны С витаминыг ашигласан бөгөөд Гиалуроны хүчилтэй серумийг **** Ашиглан явуулав. Skin Nutrition болон Skin Fitness горимуудыг хамтад нь ашигласан тохиолдолд. Artistry Skin Nutrition™ Үрчлээний эсрэг арьс чангалагч серумийг ашигласан. Бүх үр дүн 4 долоо хоног ашигласны дараах арьсны анхны нөхцөл байдалтай харьцуулсан харьцуулалт дээр суурилсан болно. ***** Skin Nutrition болон Skin Fitness горимуудыг хамтад нь ашигласан тохиолдолд. Artistry Skin Nutrition™ Хөгшрөлтийн эхний шинж тэмдгийн эсрэг серумийг ашигласан. Бүх үр дүн 4 долоо хоног ашигласны дараа арьсны анхны нөхцөл байдалтай харьцуулсан харьцуулалт дээр суурилсан болно.

    Бүгдийг харуулах

    Artistry Derma-Architect™ — Таны гоо сайхны шинэ дадал

    Artistry Derma-Architect™-ийн хялбар эрэглээ, ухаалаг горимууд, аюулгүй арьс арчилгаа, гайхалтай үр дүнгүүд нь өдөр тутмын арьс арчилгаанд тань төгс дэмжлэг болж өгдөг.

    Гэрийн нөхцөлд авах боломжтой мэргэжлийн арьс арчилгаа

    Эмнэлзүйн хувьд батлагдсан үр дүн

    Ухаалаг интерфэйс ба ухаалаг сануулгууд

    Аюулгүй байдалд зориулагдсан UVC автомат халдваргүйжүүлэлт.

    Artistry Skin Nutrition™-ийн бүх бүтээгдэхүүнүүдтэй нийцдэг.

    Бүх төрлийн арьсанд зориулагдсан

    Аюулгүй байдал: Хэт ягаан туяагаар халдваргүйжүүлснээр элдэв хүчин чармайлтгүйгээр эрүүл ахуйг сахих боломжтой

    Халдваргүйжүүлэх энэхүү арга нь дараах зүйлийг устгахад тусалдаг болох нь туршилтуудаар нотлогдсон

    Escherichia coli (гэдэсний савханцар) 99,9%

    Pseudomonas aeruginosa (буюу хумсны толион савханцар) 99,9%

    Staphylococcus aureus (алтлаг стафилококк) 99,9%

    Serratia marcescens (сирац) 99,9%

    Proteus vulgaris (протей) 99,9%

    Тус арьс арчилгааны процедур нь мэдрэмтгий арьсанд ч ямар ч аюулгүй бөгөөд элдэв хүчин чармайлт, илүү хөдөлгөөн хийлгүйгээр төхөөрөмжийн эрүүл ахуйн шаардлагыг ханган дараагийн хэрэглээнд бэлтгэдэг.

    Artistry Derma-Architect™-ийг хэрэглэсний дараа төхөөрөмжийн толгойг нийлэг салфеткээр эсвэл зөөлөн чийгтэй даавуугаар арчихыг зөвлөж байна. Дараа нь төхөөрөмжийг суурин дээр нь тавих үед UVC халдваргүйжүүлэлт автоматаар идэвхждэг бөгөөд энэ нь ажлын гадаргууг нян бактериудаас цэвэрлэдэг.

    *Хадсоны их сургуулийн эмнэлзүйн судалгааны талаарх тайлан: “ Artistry Derma-Architect ариутган халдваргүйжүүлэх нөлөөний үнэлгээ”

    Бүгдийг харуулах

    Ойлгомжтой, хэрэглэхэд эвтэйхэн амар хэрэглээ

    Арьс арчилгааны процедурыг эхлүүлэхэд л Artistry Derma-Architect™ нь дээд зэргийн тохь тухыг мэдрүүлдэг.

    Тус төхөөрөмж нь Skin Fitness эсвэл Skin Nutrition гэсэн хоёр цагаригийн алийг нь суурилуулсныг автоматаар тогтоож, тохирох горимыг идэвхжүүлдэг.

    Та дэлгэцэн дээрх гарт эвтэйхэн товчлууруудыг ашиглан өөрт тохирох эрчмийн түвшинг (чанга, сулыг) сонгоход л хангалттай.

    Ямар ч төвөгтэй тохиргоо байхгүй - бүх үйлдлүүд нь ойлгомжтой байдаг. Төхөөрөмж аль горимыг сонгох, одоо нүүрний аль хэсэг дээр ажиллаж байгааг харуулахаас гадна дараагийн хийх алхмыг тань танд сануулах болно.

    Төхөөрөмжийн чичиргээ, дэлгэц дээрх харагдах дохио, дууны мэдрэгчүүд нь нүүрний дараагийн хэсэгт хэзээ шилжихийг танд сануулах болно.

    Эрүүл, гэрэлтсэн сайхан арьс

    SKIN NUTRITION

    • VITAMIN C
    • SKIN CARE

    Skin Nutrition горим

    Өдөр бүр / өдөр, оройд

    1 Дэх өдөр
    2 Дэх өдөр
    3 Дэх өдөр
    4 Дэх өдөр
    5 Дэх өдөр
    6 Дэх өдөр
    7 Дэх өдөр

    SKIN FITNESS

    Skin Fitness горим

    Долоо хоногт хоёр удаа / оройд

    1 Дэх өдөр
    2 Дэх өдөр
    3 Дэх өдөр
    4 Дэх өдөр
    5 Дэх өдөр
    6 Дэх өдөр
    7 Дэх өдөр
    Өглөө

    SKIN NUTRITION

    • VITAMIN C
    • SKIN CARE
    Орой

    SKIN NUTRITION

    • VITAMIN C
    • SKIN CARE
    +

    SKIN FITNESS

    Derma Architect төхөөрөмжийг ашиглах заавар
    Бүгдийг харуулах