- Home
- Амны хөндийн арчилгааны шийдэл: Oral care

Амны хөндийн арчилгааны шийдэл:
Гэр бүлд зориулагдсан амны хөндийн болон биеийн эрүүл мэндийг бүхэлд нь хамарсан цогц хандлага.


Амны хөндийн эрүүл —
мэнд бол цагаан шүд, сэнгэнэсэн цэвэр амьсгалаас илүү чухал зүйл юм. Энэ бол амны хөндийн бичил орчин, дархлаа, тэр ч байтугай энергийн түвшинд нөлөөлдөг биеийн ерөнхий төлөв байдал, эрүүл мэндийн үндэс суурь юм. Тогтмол шүдээ угаах нь дангаараа бүрэн дүүрэн хамгаалалт болж чаддаггүй тул арчилгаа, бичил орчны тэнцвэрт байдал, шим тэжээлийн дэмжлэгийг багтаасан системчилсэн арга барил шаардлагатай болдог.

Дан ганц арчилгаа яагаад хангалттай байж чаддаггүй вэ?
Шүдээ тогтмол угаахад л амны хөндийнхөө эрүүл мэндийг сахихад хангалттай гэжихэнх хүмүүс боддог. Гэвч бидний орхигдуулж, мартдаг зарим чухал зүйлс бий. Хэрэв өглөө оройдоо шүдээ угаахад л хангалттай байдаг байсан бол шүдний цоорол, үрэвсэх, буйлнаас цус шүүрэх, паалан хэт мэдрэмтгий болох, амнаас эвгүй үнэр гарах зэргийг мартаж болох л байсан шүү дээ. Бас шүдний эмч нарыг мартах байсан биз. Гэвч эдгээр олон зүйлээс бид салж чадахгүй байсаар л байна.

Асуудал юунд байна вэ?
Шүдний сойз тогтсон өнгөрийн зөвхөн нэг хэсгийг нь л арилгадаг, харин хүрэхэд хэцүү газруудад нэвтэрч чаддаггүй. Нян, бактери шүдний завсруудад үлдэж, амны хөндийн микробиомыг алдагдуулж, улмаар бүх бие организм үрэвсэж, тэнцвэрийг нь алдагдахад хүргэдэг
Шийдэл: “Амны хөндийн арчилгааны Glister™ ба Nutrilite™ шийдэл” гурвалсан үе шаттай цэвэрлэгээний систем.
Алхам 1
Glister шүдний оо болон сойзоор шүдээ цэвэрлэх
- Эхний бөгөөд хамгийн чухал алхам бол өнгөр арилгах, пааланг хамгаалах явдал юм.
- Reminact™ найрлагатай Glister шүдний оо нь шүдний пааланг бэхжүүлж, шүд цооролтоос сэргийлэн өнгөрийг энгийн уснаас 42% илүү үр дүнтэй арилгадаг.
- Конус хэлбэрийн сойзны толгой, хатуу, зөөлний хувьд янз, янз байдаг үс нь шүдний сойз хүрэхэд хэцүү хэсгүүдийн өнгөрийг 84% хүртэл арилгадаг
- Гэхдээ дээд зэргийн чанартай сайн угаасан ч шүдний завсруудад өнгөр үлдсээр л байдаг. Яваандаа тэр өнгөрүүд хатуурч, шүдний чулуу болж хувирдаг бөгөөд энэ нь буйл үрэвсэхэд хүргэдэг.
Үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд бид 2-р алхамыг хийх ёстой.

Алхам 2
Шүдний Glister утсыг хэрэглэх
- Шүдээ угаах нь нянгийн 60%-ийг л устгадаг.
- Glister шүдний утас нь шүдний хоорондох өнгөрийг 68% хүртэл арилгадаг.
- Шүдний утас нь байгалийн лаваар бүрсэн байдаг тул буйлыг гэмтээхгүй, шүдний завсраар амархан гулсан ордог.
- Гэхдээ сойзоор угааж, утсаар цэвэрлэсний дараа ч гэсэн бактери үржиж, ходоод гэдэсний зам руу, тэр ч байтугай цусны урсгал руу нэвтрэн ордог.
За одоо гурав дахь алхмыг нэмцгээе!

Алхам 3
Glister Ам зайлагч
- Энэ бол сүүлийн шат юм: амаа зайлах нь бактерийг 99.99% хүртэл устгаж, амны хөндийг удаан хугацааны туршид хамгаалдаг. Шүд цоорох, буйл үрэвсүүлдэг бактериудыг устгадаг үр дүнтэй антисептик болох цетилпиридинийн хлоридыг агуулдаг.
- Glister ам зайлагч нь спирт агуулаагүй, салст бүрхэвчийг хуурайшуулдаггүй, микробиомын байгалийн тэнцвэрийг хадгалдаг.
- Мөн хоол идсэний дараа амьсгалыг сэргээж, шүдний пааланг хамгаалдаг.
Өдрийн туршид амаа сэнгэнэсэн сайхан байлгахын тулд авсаархан Glister цацлагыг ашиглаж болно. Энэхүү цацлага нь эвгүй үнэрийг хормын дотор арилгаж, нэг даралтаар бактерийг 99,99% устгадаг.



Амны хөндийн микробиом яагаад ерөнхий эрүүл мэндэд нөлөөлдөг вэ?
-
Яагаад гэвэл амны хөндий нь бие организмын хамгаалалтын хамгийн эхний
шугам болж өгдөг юм. Амны хөндий 700 гаруй төрлийн бактерийн өлгий
нутаг бөгөөд дараах зүйлүүдэд шууд нөлөөлдөг:
- Ходоод гэдэсний замд – бактериуд нь амнаас гэдэс рүү орж, гэдэсний бичил орчинд нөлөөлдөг.
- Дархлаанд – буйлны үрэвсэл бие организмын хамгаалалтыг сулруулдаг.
- Зүрх судасны системд - эмгэг төрүүлэгч бактериуд цусанд нэвтэрч, үрэвслийн процесуудыг үүсгэх боломжтой.
Хэрэв микробиом гэмтвэл бүх бие, организм хохирдог. Шүдний энгийн цэвэрлэгээ бичил орчны тэнцвэрийг нөхөн эргээдэггүй, иймд эрүүл мэндийг дотроос нь дэмжих нь чухал байдаг. Шүдээ угаах нь арчилгааны зөвхөн тал нь юм. Пааланг бэхжүүлж, микробиомын тэнцвэрийг хадгалахын тулд шим тэжээл хэрэгтэй болдог.
Поэтому так важно вместе с полноценным уходом за полостью рта принимать нутрицевтики Nutrilite™ Ийм учраас Nutrilite™ Витамин С Nutrilite™ Кальци, Магни, Д аминдэмийн иж бүрдлийг амны хөндийн бүрэн арчилгааны хамт хэрэглэх нь маш чухал юм.

Нэмэлт алхам:
Nutrilite™ Витамин С ба Nutrilite™ Кальци, магни, витамин D-ийн комплексыг хэрэглэнэ.
Кальци нь шүд бүрдэх, магни нь шүдний эдийг эрдэсжүүлэн, тогтворжуулахад зайлшгүй хэрэгтэй байдаг. D витамин нь ясны эд эсийн нийлэгжилт, өсөлтийг дэмжихээс гадна гэдэс дотор кальцийг шингээж, ясны эдийг эрдсээр хангах зорилгоор цусыг шаардлагатай хэмжээний кальциар хангадаг. Витамин С нь шүдний өвчнөөс урьдчилан сэргийлэхэд маш чухал байдаг (хэрэв организм хангалттай хэмжээний витамин С-г хүлээн авахгүй бол судас болон буйл эмзэг болж, цус шүүрдэг). Түүнчлэн витамин С нь амны хөндийгөөр хоол хүнстэй хамт бие организмд ордог хорт бодисуудын үйлчилгээг саармагжуулдаг.
Glister.Kids + Nutrilite = цогц хандлага
Амны хөндийн арчилгааны шийдэл нь эмчилгээг орлохгүй, гэхдээ үр дүнтэйгээр урьдчилан сэргийлэх боломжийг олгодог.
Үнийн хувьд боломжийн тул “Гэр бүлд зориулагдсан амны хөндийн арчилгааны шийдэл” нь шүдний эмчид нэг удаа очихоос бага зардлаар тусдаг.
Нэмэлт материалыг татаж авах
Амны хөндийн микробиомд санаа тавих нь ялангуяа хүүхдүүдэд онцгой чухал байдаг. Яагаад?

Микробиом нь амьдралын эхний жилүүдээс эхлэн бүрддэг бөгөөд түүний тэнцвэрт байдал нь эрүүл мэндэд гол үүргийг гүйцэтгэдэг.
Хэрэв амны хөндийгөө арчлах дадал зуршил бага наснаас хэвшээгүй бол дараах янз бүрийн үр дагаваруудад хүргэж болдог:
- Шүд эрт хорхойтож цоорно - сүүн шүд нимгэн паалантай байдгаас болж амархан цоордог.
- Гэдэсний бичил орчин доголдоно - амны хөндийн бактериуд хоол боловсруулах зам болон дархлаанд нөлөөлөх боломжтой.
- Хазалт болон хэл ярианы хөгжилтэй холбоотой асуудлууд үүснэ - үрэвсэл, цооролт зэрэг нь эрүүний тогтолцоо бүрдэх явцыг удаашруулдаг.

Бага наснаас эхлэн бүрдсэн эрүүл зуршил - ирээдүйд хийх хөрөнгө оруулалт мөн.
Бат бөх шүд, эрүүл буйлтай байхын тулд зөв арчилгаа, зөв хооллолтоос эхэлдэг.
Glister.Kids + Nutrilite
нь дараах зүйлийг багтаасан цогц аргыг санал болгож байна.

Glister™ Kids Хүүхдийн шүдний оо.
Энэхүү ооны гелэн найрлага нь шүдийг цэвэрлэхээс гадна цооролт үүсэхээс сэргийлэн, пааланг хамгаалдаг фторыг агуулдаг. Онцгой REMINACT ™ найрлагынхаа ачаар энэ оо эрдэс бодисын тэнцвэрийг сэргээхэд тусалдаг.

Glister™ Kids шүдний сойз.
Зөөлөн үснүүд нь буйлны эмзэг гадаргууг гэмтээлгүйгээр шүдийг үр дүнтэй, төгс сайн цэвэрлэнэ. Үснүүдийнх нь өвөрмөц өнгөнүүд шүдний ооны хэмжээ, тунг зөв тохируулахад тусалдаг бол тусгай бариулынх нь ачаар хүүхэд барихад эвтэйхэн байдаг.

Nutrilite™ Кальци, магнитай зажилдаг шахмал. Өдөр тутам хэрэглэснээр шүд, буйлыг бэхжүүлж, эрүүл, гэрэлтсэн инээмсэглэлийг бий болгодог
Кальци
Буйлны эрүүл мэндийг дэмжинэ: Кальци гингивит хэмээх буйлны үрэвсэлт өвчнөөс урьдчилан сэргийлж буйлны эрүүл байдлыг хадгалахад тусалдаг.
Магни
Бодисын солилцоонд оролцоно: Магни нь кальцийн солилцоонд оролцдог бөгөөд бие организм дахь кальцийн түвшинг хэвйин хэмжээнд байлгадаг. Шүдний бүтцийг зөв бүрдүүлэх, дэмжихэд чухал ач холбогдолтой байдаг. . Үрэвслийн эсрэг үйлчилгээтэй: Магни үрэвслийн эсрэг үйлчилгээтэй бөгөөд буйл үрэвсэх эрсдлийг бууруулдаг.
Гэр бүлийн үнэт зүйлсүүд болон амны хөндийн арчилгааны цогц шийдлээр эрүүл мэндээ дэмжих нь зүгээр нэг систем биш, харин өөрийгөө болон хайртай хүмүүсээ халамжлах соёл юм.
Гэр бүлийн энэхүү хандлага нь зөвхөн эрүүл мэндийг сайжруулахад туслаад зогсохгүй хүүхдүүдэд насан туршид нь үлдэх зөв дадлыг бий болгож өгдөг.

Glister.Kids + Nutrilite = цогц хандлага
Амны хөндийн арчилгааны шийдэл нь эмчилгээг орлохгүй, гэхдээ үр дүнтэйгээр урьдчилан сэргийлэх боломжийг олгодог.
Үнийн хувьд боломжийн тул “Гэр бүлд зориулагдсан амны хөндийн арчилгааны шийдэл” нь шүдний эмчид нэг удаа очихоос бага зардлаар тусдаг.
Нэмэлт материалыг татаж авах