Artistry Studio™ Skin
Зовхины маск

₮ 90,765.00
₮ 77,150.0077150.0
Бүртгүүлсний дараах үнэ
Барааны тэмдэгт: 124818
Жин/эзлэхүүн: 60 шх (30 хос)
Тоо хэмжээ:

    Нүдний хаван дарж, зовхины арьс гялалзуулагч усан гелэн патч (нүдний маск)

    Энэ гелэн патч/маск нь хэдхэн минутын дотор нүдний эргэн тойрны (зовхины) арьсыг сэргээж, хаванг арилган, хар хүрээг багасгаж, харцыг тань гэрэлтсэн сайхан болгоно1

    Шинж чанар:

    Нүдний эргэн тойрон дахь арьсыг агшин зуур хөргөж, гэрэлтүүлж, зөөлрүүлнэ
    Энерги эрч хүчээр тэтгэн, харцыг тань илүү цоглог болгоно
    Нүдний эргэн тойрны эмзэг арьсыг чийгшүүлнэ
    Хаван дарж, хар хүрээг багасгана
    Нарийн, нимгэн үрчлээг багасгана
    Бүх төрлийн арьсанд тохирно
    Давуу тал:
    Хэрэглэгчдийн санал бодол*:
    • 92% нь уг бүтээгдэхүүн нь нүд орчмын арьсыг илүү эрүүл чийглэг болгодог гэж үзсэн
    • 92% нь уг бүтээгдэхүүн нь нүдний харцыг илүү цоглог болгодог гэж үзсэн
    • 92% нь уг бүтээгдэхүүн хаван дарахад тусалдаг гэж үзсэн
    «Цэвэр гоо сайхан»-ы стандартууд
    • Амьтан дээр туршдаггүй
    • Орц найрлагад нь парабен агуулагдадгүй
    • Дерматологийн (арьс судлалын) шинжилгээнд хамрагдсан
    *Хэрэглэгчдийн судалгааны үр дүн дээр үндэслэсэн эмэгтэйчүүдийн эзлэх хувь, 119 эмэгтэй
    Найрлагад нь дараах зүйлийг агуулаагүй болно:
    • Парабенууд
    • Фталатууд
    • Сульфатууд
    • Амьтны гаралтай найрлага
    Үйлдвэрлэсэн огнооноос хойш хадгалах хугацаа: 24 сар.
    Дурын бүтээгдэхүүний хүчинтэй байх хугацааг мэдэхийн тулд дараах Telegram ботод нэвтрэн орно уу:
    @amway_order_bot.

    (1) Artistry Studio Skin Post Launch Assessment Survey, US and Canada March 2021.
    Бүгдийг харуулах
    «Зен» + «Энерги»
    Artistry Studio™ арьс арчилгааны бүтээгдэхүүн болгон «Зен» болон «Энерги» гэсэн 2 чиглэлт орц, найрлагатай байдаг бөгөөд энэ бүтээгдэхүүн болгоныг олон үйлдэлт үр нөлөөтэй болгож өгдөг. «Зен» найрлага нь улайлт, хуурайшилт, нөсөө толбо болон бусад согогийг арилгахад тусалдаг тайвшруулах үйлчилгээтэй байдаг бол «Энерги»-ийн бүрэлдэхүүн хэсгүүд нь арьсыг эрч хүчээр тэтгэн, гэрэлтүүлж, толигор сайхан харагдуулна.
    Гол бүрэлдэхүүн хэсгүүд:
    Зэн:
    Ирланд хөвдний ханд нь уураг, амино хүчил агуулдаг бөгөөд витаминаар баялаг, арьсыг тайвшруулан чийгшүүлж, стресс тайлдаг.
    Энерги:
    Замаг нь арьсыг чийгшүүлж, эсийн шинэчлэлтийг дэмжин, хаванг намдаан, арьсыг хамгаалдаг бөгөөд антиоксидантаар баялаг орц найрлагатай.
    Найрлагад нь дараах зүйлүүдийг агуулаагүй:
    • Парабенууд
    • Фталатууд
    • Сульфатууд
    • Эрдсийн тос
    Найрлага:
    WATER/AQUA/EAU, GLYCERIN, CHONDRUS CRISPUS EXTRACT, CERATONIA SILIQUA (CAROB) GUM , CELLULOSE GUM, HYDROXYACETOPHENONE, 1,2-HEXANEDIOL, SUCROSE, POTASSIUM CHLORIDE, ALLANTOIN, XANTHAN GUM, ETHYLHEXYLGLYCERIN, CALCIUM ALUMINUM BOROSILICATE, ADENOSINE, BIS-PEG-15 METHYL ETHER DIMETHICONE, BUTYLENE GLYCOL, DISODIUM EDTA, CALCIUM LACTATE, TITANIUM DIOXIDE (CI 77891), SILICA, ENTEROMORPHA COMPRESSA EXTRACT, GELIDIUM CARTILAGINEUM EXTRACT, UNDARIA PINNATIFIDA EXTRACT, HIZIKIA FUSIFORME EXTRACT , LAMINARIA JAPONICA EXTRACT, MICA , SODIUM HYALURONATE, DIPOTASSIUM GLYCYRRHIZATE, CAFFEINE, SODIUM POLYACRYLOYLDIMETHYL TAURATE, POLYGLYCERYL-6 CAPRYLATE, POLYGLYCERYL-4 CAPRATE, PEG-60 HYDROGENATED CASTOR OIL, PHENOXYETHANOL, TIN OXIDE , FRAGRANCE/PARFUM, BLUE 1 (CI 42090), TOCOPHEROL, YELLOW 5 (CI 19140), HYALURONIC ACID, HYDROLYZED HYALURONIC ACID
    Бүгдийг харуулах
    Нүдний эргэн тойрны арьс арчилгаагаар дутагдаж, шинэчлэгдэх шаардлагатай болсон үед патчыг/маскыг хэрэглээрэй (савнаас нь авахын тулд зориулалтын халбагыг нь ашиглана). 5-10 минут тавиад авна. Үлдсэн шингэнийг нь нүдний дотоод булангаас гадна тал руу чиглэсэн хөдөлгөөнөөр түрхэж тараагаарай.
    Зөвлөгөө:
    • Илүү хүйтэн болгохын тулд хөргөгчинд хадгалаарай!
    • Дух болон хамар уруулын нугалаануудад маск болгон хэрэглэж болно.
    Бүгдийг харуулах