Atmosphere™
Atmosphere Mini™ агаар цэвэрүүлэх систем

₮ 3,203,200.00
₮ 2,722,720.002722720.0
Бүртгүүлсний дараах үнэ
Барааны тэмдэгт: 124746
Тоо хэмжээ:

    Система очистки воздуха Atmosphere Mini™ от Amway

    Amway компанийн Atmosphere Mini™ агаар цэвэршүүлэгч нь цаг хугацааны шалгуурыг давсан чанартай агаар цэвэршүүлэх технологийг санал болгон таны эрүүл мэндэд санаа тавьдаг. Эрүүл мэндэд цэвэр агаар нэн чухал болсон өнөө үед Atmosphere Mini™ нь таны гэр оронд эрүүл агаартай орчныг бүрдүүлэхэд зайлшгүй шаардлагатай туслагч болох болно.

    Байшингийн хана биднийг гадны бохирдлоос хамгаалдаг гэж бид боддог байсан. Гэтэл өрөө тасалгааны агаарын чанар гадааныхаас 2-5 дахин бохир байдаг болж таарсан.
    Гурван үе шаттай шүүлтүүрийн системийн ачаар Atmosphere Mini™ нь 0,0024 микрон хүртэлх хэмжээтэй жижиг хэсгүүдийн 99,99% -ийг шүүж, агаарыг цэвэршүүлдэг.

    Девушка сидит рядом с системой очистки воздуха Atmosphere Mini™ от Amway
    фото комнаты с мебелью

    Авсаархан бөгөөд загварлаг дизайн

    Atmosphere Mini™ нь орчин үеийн дизайныг дэвшилтэт технологитой хослуулсан бөгөөд цэвэр агаараар хангаад зогсохгүй гоо зүйн таашаал өгдөг. Чамин гоёмсог гаднах төрх нь ямар ч интерьерд зохицдог.

    Авсаархан хэмжээтэй хүчирхэг төхөөрөмж. Цагт 220 шоо метр бохирдсон агаарыг үр дүнтэй шүүж цэвэрлэдэг.
    18.6 м² хүртэлх өрөөнд төгс тохирдог.

    Atmosphere Mini™ ямар хүмүүст зориулагдсан бэ?

    Семьи с детьми и пожилыми родителями
    ХҮҮХЭД БОЛОН ХӨГШЧҮҮЛТЭЙ ГЭР БҮЛҮҮД

    Хүүхдийн уушиг мөн ахмад буурлуудын маань суларсан дархлаа нь бохирдсон агаарт хэт мэдрэмтгий байдаг. Агаар цэвэршүүлэгч систем нь гэр бүлийн бүх гишүүдийг эрүүл байлгахад тусалдаг.

    Люди с респираторными проблемами
    АМЬСГАЛЫН ЗАМЫН ЭМГЭГТЭЙ ХҮМҮҮС

    Астм болон харшилтай хүмүүст зориулагдсан найдвартай, олон улсын 2 сертификатаар баталгаажсан шийдэл.

    Сотрудники офисов, магазинов, закрытых помещений
    ОФФИС, ДЭЛГҮҮР, БИТҮҮ ӨРӨӨ ТАСАЛГААНД АЖИЛЛАДАГ ХҮМҮҮС

    Цэвэр агаар ядаргаа тайлахад туслахаас гадна өвчин тархах эрсдлийг бууруулдаг.

    Люди, которые ценят качественный сон
    ЧАНАРТАЙ НОЙРЫГ ЧУХАЛЧИЛДАГ ХҮМҮҮС

    Энэ төхөөрөмжийг ашигласнаар нойрны чанар сайжирдаг болох нь олон улсын SleepScoreLabs сертификатаар батлагдсан.

    владельцы домашних животных
    ГЭРТЭЭ АМЬТАН ТЭЖЭЭДЭГ ХҮМҮҮС

    3 in 1 шүүлтүүрийн систем нь гэрийн тэжээвэр амьтдын үс, үнэр, харшил үүсгэгчийг үр дүнтэй арилган гэрт тань сайхан цэвэр цэнгэг агаарыг бий болгоно.

    Үйлдвэрлэгч улс: Хятад
    Баталгаат хугацаа: 2 жил

    Материалын сан
    Бүгдийг харуулах

    Atmosphere Mini™ төхөөрөмжийн чухал гол давуу талууд

    Семьи с детьми и пожилыми родителями
    Авсаархан хэмжээтэй хүчирхэг төхөөрөмж. Цагт 220 м³ гэдэг нь 18.6 м² хүртэлх талбайтай өрөөнд төгс тохирдог үзүүлэлт юм
    Люди с респираторными проблемами
    Микроскопын түвшинд 0,0024 микрон хүртэлх хэмжээтэй жижиг хэсгүүдийг 99,99% цэвэрлэдэг
    Сотрудники офисов, магазинов, закрытых помещений
    3 in 1 шүүлтүүрийн систем нь 300 гаруй төрлийн бохирдуулагчийг арилгадаг
    Люди, которые ценят качественный сон
    Эрчим хүчийг хэмнэхээс гаднабараг анзаарагдахгүй чимээ багатай ажилладаг
    владельцы домашних животных
    Нойрны чанарт эерэгээр нөлөөлдөг болох нь SleepScore Labs сертификатаарбаталгааждаг
    владельцы домашних животных
    Amway™ Healthy Home аппликейшнээр дамжуулан ухаалгаарудирддаг

    Atmosphere Mini™ нь уг төхөөрөмжөөр дамжин өнгөрөх агаараас 300 гаруй бохирдуулагч бодисуудыг арилгаж чаддаг 3in1 шүүлтүүрийн системтэй

    Система очистки воздуха Atmosphere Mini™ от Amway

    Урьдчилсан шатны шүүлтүүр нь үс,

    тоос тоосонцор, ургамлын тоос гэх мэт том хэсгүүдийг барьж авдаг.

    Нүүрсэн шүүлтүүр нь хоолны үнэр,

    формальдегид, озон болон дэгдэмхий органик нэгдлүүдийг (VOCs) шүүдэг.

    HEPA шүүлтүүр

    300 гаруй төрлийн бичил бохирдол, нян вирусыг устгаж, HEPA стандартад заасан хамгийн бага хэмжээнээс 125 дахин жижиг хэсгүүдийг үр дүнтэй шүүдэг.

    Atmosphere Mini™-ийн шүүлтүүрийн систем нь ямар тоосонцор,
нян вирусыг барьж авдаг вэ?

    Корона вирус
    Муурны харшил үүсгэгч
    Нохойны харшил үүсгэгч
    Жоомын харшил үүсгэгч
    Тамхины утаа

    Шарилжны тоос
    Тоос тоосонцор
    Тоосны хачиг
    Цэцгийн тоос
    Халгай

    Solidágo virgáurea (харшил төрүүлдэг ургамал)
    Асбест
    Бензол
    Формальдегид
    Хүхрийн давхар исэл

    Азотын давхар исэл
    Томуугийн А вирус
    Улаанбурханы вирус
    Стрептококкийн уушигны үрэвсэл
    Legionella pneumophila савхан бактери

    Сертификат Sleep Score Labs

    Девушка спит рядом с системой очистки воздуха Atmosphere Mini™ от Amway Сертификат SleepScore Labs

    Sleep Score Labs сертификат

    Atmosphere Mini™ нь унтлагын өрөөнд эрүүл цэвэр орчинг бий болгох замаар нойрны чанарыг сайжруулахад тусалдаг болох нь SleepScore Labs сертификатаар баталгаажуулдаг.

    Нойрны шинжлэх ухааны салбарт дэлхийд тэргүүлэгч SleepScore Labs компани Atmosphere Mini™ төхөөрөмжийг 8 долоо хоногийн турш судалсан бөгөөд энэ судалгаанд 18-75 насны 30 орчим хүн оролцсон. Оролцогчид агаарын болон нойрны чанар сайжран шөнө орон дотроо эргэлдэж хөрвөөх нь багассан гэж мэдэгдсэн. Мөн олон хоногийг туршид сайхан амарч чадаж байгаагаа анзаарсан бөгөөд нойрны чанартаа сэтгэл бүрэн хангалуун байгаагаа мэдэгджээ.

    Atmosphere Mini™: олон улсын стандартаар батлагдсан найдвартай төхөөрөмж!

    allergy uk - seal of approval logo image

    allergy uk - seal of approval

    Уг төхөөрөмж нь харшилтай болон амьсгалын замын өвчтэй хүмүүст аюулгүй, ашиг тустай болох нь Их Британийн Allergy UK сайшаалын тэмдгээр баталгаажсан.

    Ecarf logo image

    Ecarf

    Европын тус сертификат нь уг төхөөрөмжийг харшилтай болон амьсгалын замын эрхтнүүд нь хэт мэдрэг хүмүүст тохирдог гэдгийг баталгаажуулдаг.

    aham logo image

    aham

    Төхөөрөмжийн бодит үзүүлэлтүүдийг баталгаажуулдаг хараат бус байгууллага: CADR (цэвэр агаар нийлүүлэх хурд), дуу чимээний түвшин, ажлын бүтээмж гээд энэ бүхнийг олон улсын AHAM стандартын дагуу хэмжсэн байгаа.

    Energy star logo image

    Energy star

    Ажлын чанарт нөлөөлөлгүйгээр цахилгаан эрчим хүчийг хэмнэлттэй зарцуулдаг гэдгийг баталгаажуулдаг олон улсын сертификат.

    Atmosphere Mini™-г сонгосноор та туршлага болон чанарын хатуу стандартуудаар баталгаажсан найдвартай төхөөрөмжийн эзэн боллоо гэсэн үг.

    Бүгдийг харуулах

    Техникийн үзүүлэлтүүд

    Система очистки воздуха Atmosphere Mini™ от Amway

    Atmosphere Mini™-ийн нарийн хэмжээсүүд:

    • Өргөн: 35,56 см
    • Өндөр: 48 см
    • Гүн: 25,56 см
    • Нийт жин: 5,22 кг

    Atmosphere Mini™ нь авсаархан овор хэмжээ багатай, хөнгөн жинтэй тул цэвэр агаар болон орон зайн хэмнэлт чухал байдаг унтлагын өрөө, хүүхдийн өрөө, оффис зэрэг жижгэвтэр өрөө тасалгаануудад байлгахад нэн тохиромжтой.

    Atmosphere Mini™ дууны даралтын товч мэдээлэл

    Шөнийн горим

    28 дБА

    Бараг дуу гаргахгүй нам гүм ажилладаг. Өөрөөр хэлбэл, номын сан, дуу чимээ нэвтрүүлдэггүй студи эсвэл шөнөөр хөдөө тосгонд байгаа мэт намуухан дуу чимээний түвшин юм. Ихэнх хүмүүс дууны энэ түвшинг анзаардаггүй.

    Хурд 1

    33 дБА

    Ийнхүү чимээ нь 1 метрийн зайнаас дуулдах шивнээ эсвэл чимээгүй ажиллаж буй компьютертэй дүйцэх дуу чимээний түвшин юм. Энэ түвшин нь ихэнх үйл ажиллагаанд, түүний дотор унтахад саад болохгүй.

    Хурд 2

    42 дБА

    Энэ бол шөнийн цагаар гэрт ноёлдог анир чимээ, ажиллаж буй хөргөгч эсвэл намуухнаар ярилцах дуутай дүйцэх түвшин юм.

    Хурд 3

    49 дБА

    Дуу чимээний энэ түвшин нь ердийн яриа, аяга таваг угаагч машин эсвэл кондиционерын чимээтэй дүйцнэ. Хэрэв хүн чимээ шуугианд мэдрэмтгий бол энэ түвшин түүнд анзаарагдах болно.

    Системийн ашиглалтын хүчин чадал

    Atmosphere Mini™ агаар цэвэршүүлэгч систем нь хамгийн дээд хурд дээрээ (3) 20 ваттаас бага эрчим хүчийг зарцуулдаг бөгөөд энэ нь долоо хоногт 7 өдөр, хоногт 24 цагийн турш дээд хурд дээрээ ажиллахад жилд 170 кВтц-аас бага тог хэрэглэнэ гэсэн үг.

    Atmosphere Mini™ агаар цэвэршүүлэгчийн цахилгаан эрчим хүчний хэрэглээ болон жилийн эрчим хүчний зарцуулалтыг хурд тус бүрээр харуулсан хүснэгтийг доор толилуулав. Систем сонгосон хурд дээрээ бүтэн жилийн турш хоногт 24 цаг ажиллана гэж тооцоолсны үндсэн дээр жилийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг нь бодож гаргадаг.

    ХУРД ХҮЧ
    (W)
    ЖИЛИЙН ЦАХИЛГААН ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЭРЭГЛЭЭ
    24/7 (KWH) (кВт/ч)
    3 19,4 169,94
    2 10,2 89,35
    1 4,8 42,05
    Шөнийн горим 3,2 28,03

    Цахилгаан эрчим хүчний хэрэглээний харьцуулсан үзүүлэлтүүд

    ТӨХӨӨРӨМЖ

    Зурагт

    Хөргөгч

    Угаалгын машин

    ХҮЛЭЭЛТИЙН ГОРИМД

    2 – 10 Вт

    1 – 5 Вт

    1 – 5 Вт

    АЖИЛЛАХ ҮЕД

    50-150 Вт

    100 – 300 Вт

    300 – 2000 Вт

    Бүгдийг харуулах

    Система очистки воздуха Atmosphere Mini™ от Amway

    Amway™ Healthy Home аппликейшнээр дамжуулан төхөөрөмжийг алсын зайнаас удирдаж болдо

    Amway™ Healthy Home аппликейшныг ашигласнаар та төхөөрөмжтэйгээ илүү үр дүнтэй, тав тухтай харьцах хэд хэдэн чухал давуу талуудыг эдлэх болно.

    До 25 устройств
    phone app image

    АГААРЫН ЧАНАРЫГ БОДИТ ЦАГ ХУГАЦААНД ХЯНАДАГ

    Агаарын чанараа бүтэн хоногийн туршид тасралтгүй хянаарай!

    Бодит цаг хцгацааны ухаалаг хяналт нь агаарын тань чанар муудаж байгаа талаар тэр дор нь мэдэж аван, эрүүл мэнд, тав тухаа хангах хамгийн тохиромжтой нөхцлийг бүрдүүлэх боломжийг танд олгох болно.

    ОЛОН ТӨХӨӨРӨМЖИЙГ АЛСЫН ЗАЙНААС УДИРДАЖ БОЛДОГ

    Та хяналтыг дэлхийн хаанаас ч хийх боломжтой!

    Ухаалаг утас эсвэл таблетаараа олон төхөөрөмжийг нэгэн зэрэг удирдан гэртээ цээж дүүрэн амьсгалах төгс орчинг ганцхан товшилтоор бүрдүүлээрэй.

    ШИНЭ ШҮҮЛТҮҮРИЙГ АППЛИКЕЙШНЭЭСЭЭ ШУУД ЗАХИАЛААРАЙ

    Хэзээ ч үл тасалдах цэнгэг агаар.

    Шүүлтүүрийг ганцхан товшилтоор захиалах боломжтой тул гэрээсээ гаралгүйгээр аюулгүй, цэвэр агаараар үргэлж хангагдах боломжтой.

    ШҮҮЛҮҮРИЙН ТӨЛӨВ БАЙДЛЫН ТАЛААРХ МЭДЭГДЭЛ

    Шүүлтүүр тань ямар байдалтай байгааг яг хэрэгтэй цагт нь танд мэдэгдэж байх болно!

    Шүүлтүүрийг солих цаг болсныг төхөөрөмж өөрөө автоматаар сануулдаг бөгөөд мөн ажиллах хуваарийг нь амьдралын тань хэмнэлд тохируулах боломжийг танд олгох болно.

    phone app image

    Amway™ Healthy Home аппликейшныг татаж авах

    1. Хэрэв та Android утастай бол Google Play дээр, iPhone ашигладаг бол App Store товчлуур дээр дараарай.

    2. Дэлгүүрээс аппликейшнээ олоод «Суулгах» эсвэл «Татаж авах» дээр дарна.

    3.Татаж дуустал нь хүлээгээд аппликейшнээ нээнэ.

    4. Дэлгэц дээрх зааврых нь дагуу тохиргоог нь хийж, аппликейшнээ ажиллуулаарай.

    Бүгдийг харуулах