Буцаах эсвэл солих ажил төхөөрөмжийн оношлогооны үр дүн дээр үндэслэн үйлчилгээний төвөөс гаргасан дүгнэлтийн дагуу хийгддэг.
Баталгаат хугацааг худалдан авсан өдрөөс эхлэн тооцно:
- eSpring™ ус цэвэршүүлэх систем - 2 жил;
- iCook™ гал тогооны хэрэгсэл (агааран шарагч, хутгагч, цахилгаан данх) - 2 жил;
- Atmosphere Mini™ агаар цэвэршүүлэх систем;
- Derma Architect™, Dermasonic™ болон Aquabrasion™ арьс арчилгааны аппаратууд - 1 жил.
Хэрэв баталгаат хугацааны явцад эдгээр төхөөрөмжүүдэд асуудал гарвал та оношлогоо, засвар хийлгэх, эсвэл солиулах зорилгоор үйлчилгээний төв–д хандаж болно. Хэрэв төхөөрөмжийн баталгаат хугацаа дууссан эсвэл эвдрэл нь баталгаанд хамаарахгүй үйл явдалтай холбоотой бол засварын ажлыг төлбөртэй хийж болно.
Бусад бүх удаан эдэлгээтэй бараа бүтээгдэхүүнүүдийн (жишээлбэл: хутга, гамбанз, тогоо, хайруулын таваг болон үүнтэй адилтгах бусад бараа) буцаах эсвэл солих эсэх шийдвэрийг харилцагчийн гаргасан хүсэлтийг хянан хэлэлцсэний үндсэн дээр Компаниас гаргана.
АНХААР!
eSpring-тэй холбоотой асуудлыг өөрөө шийдэхийн тулд та eSpring-ийн ашиглах зааврыг дагаж болно: amwayservices.kz
Буцаах хүсэлтээ илгээхийн тулд «Хүсэлт гаргах дүрэм» холбоосыг дагана уу.