Кальци яагаад эмэгтэйчүүдэд онцгой чухал байдаг вэ?

Кальци нь хүний эрүүл мэндэд зайлшгүй шаардлагатай хамгийн чухал макро элементүүдийн нэг. Тэрээр яс, шүдний эдийн зөв хөгжилд шууд нөлөөлдөг. Энэхүү эрдэс бодисын дутагдал нь ясны бат бөх чанар алдагдах, хугарах эрсдэлийг нэмэгдүүлэхээс гадна зүрх, булчин, мэдрэлийн тогтолцооны үйл ажиллагаа алдагдахад хүргэж болзошгүй. Энэхүү нийтлэлээр жирэмслэлтийн үед кальцийг хэрхэн хэрэглэх, эмэгтэй хүний бие махбодод кальци яагаад хэрэгтэй байдаг талаар дэлгэрэнгүй авч үзнэ.

Эмэгтэйчүүдэд кальцийн ашиг тус

Кальци эмэгтэйчүүдэд яагаад хэрэгтэй вэ?

Кальци нь эмэгтэй хүний биед амьдралын бүхий л үе шатанд маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Хүүхэд насанд яс, шүдний тогтолцоо бүрэлдэн тогтож, зөв хөгжихөд шаардлагатай байдаг бол насанд хүрсэн үед ясны эрүүл байдлыг хадгалах, яс сийрэгжилтээс урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой. Ялангуяа жирэмсний гурав дахь гурван сард кальцийг нэмэлтээр хэрэглэх нь онцгой чухал. Энэ үед эхийн биед агуулагдах кальцийн ихэнх нөөц ургийн ясны бэхжилтэд зарцуулагддаг. Харин цэвэршилтийн үед эмэгтэйчүүдийн ясны бүтэц хэврэгшиж, улмаар яс сийрэгжих, хугарах эрсдэл нэмэгддэг. Мөн зүрх судасны өвчин үүсэх магадлал өсөх, цусны бүлэгнэлт алдагдах, булчин татах, өвдөх зэрэг шинж тэмдгүүд илэрч болзошгүй. Эдгээр өөрчлөлтүүд нь ихэвчлэн дааврын өөрчлөлтийн улмаас үүсдэг кальцийн дутагдалтай холбоотой юм.

Энэхүү эрдэс бодис нь яс, шүдний үндсэн бүрдэл материал болохоос гадна мэдрэлийн сэрэл дамжуулах болон цусны даралтыг тогтворжуулах үйл явц, цусны бүлэгнэлтэд чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд сонсгол ба харааны эрхтний үйл ажиллагааг дэмждэг. Мөн судасны тонус, зүрх агших хэмнэл, судасны ханын нэвчимтгий чанарыг зохицуулдаг.[1]

Эмэгтэйчүүдийн хувьд кальци нь сарын тэмдгийн өмнөх хам шинжийн шинж тэмдгийг багасгах нөлөөтэй. Үүнээс гадна, энэхүү эрдэс бодис нь нөхөн үржихүйн үйл ажиллагааг тогтворжуулж, үр тогтох боломжийг дэмждэг. Хэрэв та сайхан инээмсэглэл, бат бөх хумс, толигор арьс, эрүүл үстэй байхыг хүсвэл энэхүү эрдэс бодис зайлшгүй хэрэгтэй.

Харин эмэгтэйчүүдийн дунд түгээмэл байдаг хэт хатуу хоолны дэглэм нь ихэнхдээ энэхүү чухал макро элементийн дутагдалд хүргэдэг. Хэрэв таны хооллолтод кальци агуулсан хүнсний хэрэглээ хангалтгүй байвал бие махбод өөрт шаардлагатай кальцийг кальцийн “нөөц агуулах” болсон яс, шүднээс авч эхэлдэг. Иймээс дутагдлын үед хамгийн түрүүнд тулгуур эрхтэн тогтолцоо өртөж байгаа юм. Үүнээс гадна, яс хугарах эрсдэл нэмэгдэж, харшлын урвал явагдах, арьсны өвчин үүсэх магадлал өсдөг. Ингээд ерөнхий дархлаа сулрахад мөөгөнцөр болон вирусийн халдварт өртөх магадлал нэмэгддэг.

Кальци дутлын шинж тэмдэг:

  • Үс, хумс хэврэг эмзэг болох.
  • Шүд хагарах, мэдрэг болох, цоорох, хорхойтох.
  • Ядрах, ажлын бүтээмж буурах.
  • Арьс цонхийх, бие дээр хөхрөлт үүсэх.
  • Буйл, хамраас цус гарах.
  • Хараа муудах.

Кальцийн илүүдэл ямар хор уршигтай вэ?

Хүний биед кальци дутагдсанаар олон сөрөг муу талтай төдийгүй кальцийн илүүдэл ч мөн хор уршигтай байдаг. Энэ нь янз бүрийн өвчин үүсэхэд хүргэдэг. Жишээлбэл, яс сийрэгжих, бөөрний чулуу үүсэх, бөөрний дутагдалд орох, мэдрэлийн тогтолцооны үйл ажиллагаа доголдох, зүрхний хэм алдагдах эрсдэл нэмэгддэг. Тиймээс эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнүүдийг хэтрүүлэн хэрэглэхгүй байх нь чухал.

Жирэмсэн эмэгтэйчүүдэд зориулсан кальци

Эмэгтэй хүний биед хэдий хэмжээний кальци шаардлагатай байдаг вэ?

Өдөрт хэрэглэх кальцийн хэмжээ нь эмэгтэйчүүдийн нас болон жирэмсэн эсэхээс хамааран 900–1400 мг хооронд хэлбэлздэг.

Эмэгтэйчүүд өдөр тутамдаа хэрэглэвэл зохих кальцийн хэмжээ:

  • 4–8 нас — 900 мг;
  • 9–18 нас — 1200 мг;
  • 19–60 нас — 1000 мг;
  • 60-аас дээш нас — 1200 мг;
  • Жирэмсэн болон хөхүүл эмэгтэйчүүд — 1400 мг.

Жирэмсний үед кальци яагаад чухал хэрэгтэй байдаг вэ?

Кальци нь ургийн хөгжил болон жирэмсэн эмэгтэйн эрүүл мэндэд нэн чухал үүрэгтэй. Эхийн хэвлийд байхаас эхлэн хүүхдэд кальци зайлшгүй шаардлагатай байдаг тул жирэмсэн эмэгтэйчүүд хоол хүнсэндээ кальциар баялаг бүтээгдэхүүн хэрэглэх хэрэгтэй. Хэрэв кальцийн дутагдал үүсвэл хүүхэд рахиттай болох, өсөлт зогсох эрсдэлтэй.

Жирэмсэн эмэгтэйчүүдийн бие дэх кальцийн хэмжээ хангалттай, хэвийн түвшинд байснаар хүүхэд дутуу төрөх, хэт бага жинтэй төрөх эрсдэлээс хамгаалагддаг болохыг судалгааны үр дүн харуулж байна. Мөн кальци нь цусны даралт ихсэх болон жирэмсний хожуу үеийн хордлогын таталт үүсэх эрсдэлийг бууруулдаг болох нь тогтоогджээ. [2] Жирэмсний үеийн кальцийн дутлаас урьдчилан сэргийлэх нь ирээдүйд ясны сийрэгжилт үүсэхээс хамгаалах чухал ач холбогдолтой.

“Хэрэв хоол хүнсээрээ хангалттай хэмжээний кальци авч чадахгүй байгаа бол жирэмсэн эмэгтэйчүүд кальци агуулсан эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнүүд хэрэглэж болох уу?” гэсэн асуултыг олонтоо асуудаг. Жишээ нь, зарим эмэгтэйчүүд лактозыг боловсруулж чаддаггүй тул сүү, сүүн бүтээгдэхүүнээс кальци авах боломжгүй байдаг. Энэ үед эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнүүд хэрэглэж болно. Гэхдээ зөвхөн мэргэжилтний зөвлөмжийн дагуу хэрэглэх ёстой. Жирэмсний хоёр дахь хагаст, хүүхдийн яс, шүд идэвхтэй бүрэлдэж байх үед кальцийн нэмэлт бүтээгдэхүүнүүд хэрэглэхийг зөвлөдөг.

Хүнсний бүтээгдэхүүнд агуулагдах кальци

Гарчиг: Кальци агуулсан бүтээгдэхүүнүүд Кальци ямар хүнсний бүтээгдэхүүнд агуулагддаг вэ?

Хүний бие махбод өөрөө кальцийг үйлдвэрлэдэггүй бөгөөд зөвхөн хоол хүнсээр дамжуулан гаднаас авдаг. Гэхдээ тэнцвэртэй хооллож буй үед санаа зовох зүйлгүй. Бие махбод энэхүү макро элементийг хоол хүнсээр дамжуулан хангалттай хэмжээгээр авч чаддаг. Тиймээс тэжээллэг, олон төрлийн хүнс хэрэглэж, кальци агуулсан бүтээгдэхүүнүүдийг хоолны цэсдээ түлхүү оруулах нь чухал.

Кальциар баялаг хүнсний бүтээгдэхүүнүүд [3]:

  • Тослог багатай цэвэр тараг — 225 г-д 415 мг
  • Моцарелла бяслаг — 42.5 г-д 333 мг
  • Тосонд нөөшилсөн сардин загас — 85 г-д 325 мг
  • Цэвэр сүү 3.25% — 200 мл-д 276 мг
  • Нөөшилсөн яргай загас — 85 г-д 181 мг
  • Аарц 1% — 200 г-д 138 мг
  • Шар буурцгийн шош (чанасан) — 100 г-д 131 мг
  • Жигнэсэн бууцай — 100 г-д 123 мг
  • Чиа үр — 1 хоолны халбагад 76 мг
  • Нөөшилсөн вандуй — 100 г-д 54 мг
  • Бүхэл үрийн талх — 1 зүсэмд 30 мг
  • Байцаа — 200 г-д 24 мг
  • Брокколи — 100 г-д 21 мг
  • Алтан шаргал алим — 1 ширхэгт 10 мг

Онцлон дурдахад, бидний тэр болгон анзаарч мэддэггүй кальцийн чухал эх сурвалжийн нэг нь энгийн ундны ус байдаг. Усны хатуулгаас хамааран биед шаардлагатай кальцийн 10–30% -г хангадаг. Тиймээс өдөрт уувал зохих хэмжээний усыг заавал ууж байх ёстойг илтгэх бас нэг шалтгаан энэ болж байна. Өдөрт уух усыг биеийн жингийн 1 кг тутамд 30 мл байхаар тооцно.

Хэрэв кальци агуулсан хүнсийг хангалттай хэрэглэж чадахгүй байгаа бол эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэхийг зөвлөж байна. Та дангаар кальци агуулсан эсвэл иж бүрдэл бүтээгдэхүүнийг хэрэглэх боломжтой. Кальцийг D амин дэм болон магнийн хамт хэрэглэх нь хамгийн үр дүнтэй, учир нь эдгээр бодисууд кальцийн үйл ажиллагааг дэмжиж, эрүүл мэндэд илүү сайн үр нөлөө үзүүлдэг. Amway компаниас санал болгож буй эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнүүд нь яг энэ үед танд тусална.

  • Nutrilite™ Кальций, магний, витамин D комплекс, 90 таб. Энэхүү нэмэлт бүтээгдэхүүн нь ясыг эрүүл байлгахад зайлшгүй шаардлагатай хоёр чухал эрдэс бодис ба амин дэмийг агуулдаг. Магни нь мэдрэлийн эсүүдийн хооронд дохио дамжуулахад чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд хорыг гадагшлуулах, нүүрс усны хэвийн солилцоог хадгалах зэрэг нөлөөтэй ба яс хугарах, сийрэгжихээс хамгаалдаг. D амин дэм нь кальци ба фосфатын шингэцийг сайжруулж, ясны эдийг бат бөх болгон, яс бүрэлдэх үйл явцыг дэмждэг ба гэмтлийн дараа хурдан эдгэрэхэд тусалдаг. Энэхүү бүтээгдэхүүнд агуулагдах кальцийг хясааны хальс болон далайн замгаас гаргаж авсан. Тэнцвэрт найрлагатай энэхүү бүтээгдэхүүн нь шингэц сайтай бөгөөд биед шаардлагатай кальци, магни, D амин дэмийн өдрийн хэрэгцээг бүрэн хангаж чадна. Гөлгөр гадаргуутай, гонзгой нарийхан хэлбэртэй учраас ууж хэрэглэхэд хялбар.
  • Nutrilite ™ Жевательные таблетки с кальцием и магнием, 80 таб. Энэхүү бүтээгдэхүүн нь бие биеэ төгс нөхөж, хоорондоо зохицсон хоёр чухал элементийг агуулдаг. Кальци нь булчингийн агшилтыг дэмждэг бол магни нь булчинг сулруулдаг. Тэд хамтдаа судас, зүрхний хэмнэл, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн гэх мэт бие махбодын олон үйл үйл ажиллагаанд эерэг нөлөө үзүүлдэг. Энэ хоёрын нэг нь дутагдахад нөгөө нь нөөцөө шавхаж эхэлдэг. Тийм ч учраас кальци, магнийн тэнцвэрийг хадгалах нь маш чухал. Бүтээгдэхүүн халуун орны жимс, жимсгэнийн тааламжтай амттайгаас гадна зажилдаг шахмал хэлбэрээр худалдаалагддаг тул эмийг бүтнээр нь залгиж чаддаггүй хүмүүс хэрэглэхэд илүү хялбар байна.

Amway-тэй хамт эрүүл энх байх болтугай!


Ашигласан материал:

  1. Кожевникова Е.Н., Николаева С.В. Хүүхдийн хоол тэжээлд кальцийн ач холбогдол // Орчин цагийн хүүхдийн эмчилгээний асуудлууд. 2010. Боть 9, №5: 95-98.
  2. Эрүүл мэндийн үндэсний хүрээлэн. Эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүний хяналтын газар. Хэрэглэгчдэд зориулсан кальцийн талаарх мэдээллийн хуудас. https://ods.od.nih.gov/pdf/factsheets/calcium-Consumer.pdf
  3. Хүснэгт 2: Зарим хүнсний бүтээгдэхүүн дэх кальцийн агууламж. // Кальци: Эрүүл мэндийн мэргэжилтнүүдэд зориулсан мэдээллийн хуудас / Эрүүл мэндийн үндэсний хүрээлэнгийн Эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүний хяналтын газар. — NHS, 2021. — 11-р сарын 17. https://ods.od.nih.gov/factsheets/Calcium-HealthProfessional/


Мөн дараах зүйлсийг мэдэж аваарай: