

Satinique™
Үсийг торгомсог болгох зориулалттай чийгшүүлэгч шампунь
Жин/эзлэхүүн: 750 мл
Satinique™ брэндийн өвийн гол үнэт зүйл нь зөвхөн ховор ургамлын орц найрлагыг сонгож, ургуулах урлагаас илүүтэйгээр байгалийн хүч болон үс арчилгааны дэвшилтэт хөгжлийг хослуулсан өвөрмөц технологи бүтээх боломжийг бидэнд олгосон 60 жилийн шинжлэх ухааны туршлагад оршиж байгаа юм.


Энэхүү бүтээгдэхүүн нь хуурай, ширэлдсэн, гундсан үсийг гүн чийгшүүлж, нөхөн сэргээх зориулалттай. Үсийг чийгээр хангаж, зөөлөн, гялалзсан, илүү дуулгавартай болгож, толийлгодог. Гиалуроны хүчил, ургамлын гаралтай уураг болон бүйлсний тос зэрэг идэвхтэй найрлага нь үсний бүтцийг бэхжүүлж, гэмтлээс хамгаалж, чийгийг удаан хугацаанд хадгалахад тусалдаг*.
Энэ бүтээгдэхүүн хэнд зориулагдсан вэ: Энэхүү бүтээгдэхүүн нь хуурай, гэмтсэн, будагтай, хэвэнд орох дургүй үсэнд тохиромжтой бөгөөд үсээ толигор, гялалзсан, эрүүл харагдуулахыг хүссэн хүн бүхэнд зориулагдсан. Гэр бүлийн бүх гишүүд, мөн 3-аас дээш насны хүүхдүүд хэрэглэхэд аюулгүй.
Усан комплекс – нарны цэцгийн үрийн ханд, Е витамин болон антиоксидантуудаар баялаг тул үсийг хамгаалж, чийгшүүлдэг.
Protein+ уургийн комплекс нь (киноа болон баобабын ханд) – үсийг тэжээж, бэхжүүлдэг
Гиалуроны хүчил ба глицерин – эрчимтэй чийгшүүлж, хуурайшихаас сэргийлдэг
Бүйлсний тос – үсийг тайвшруулж, намирсан зөөлхөн болгон гялалзуулж, үс гэмтэхээс сэргийлдэг.
Ургамлын гаралтай уургууд – үсний бүтцийг нөхөн сэргээж, бэхжүүлдэг

- PhytoJuve (Фитоджув технологи) — үсний бүтцийг молекулын түвшинд сэргээх, бэхжүүлэх, гэмтэхээс хамгаалахад чиглэгдсэн технологи.
- PhytoLiposom™ (ФитоЛипосом технологи) – идэвхтэй найрлагуудыг хуйханд хүргэх дэвшилтэт систем бөгөөд эрүүл, бат бөх үс ургахад тохиромжтой орчин бүрдүүлдэг.

- Эхний хэрэглээний дараа үс 13 дахин илүү торгомсог буюу 92% зөөлөн болдог*.
Хэрэглэгчдийн 89% нь тус шампунь нь үсийг толигор болгодог гэдэгтэй санал нийлсэн.*
Ганцхан удаа хэрэглэсний дараа үс нь илүү толигор болдог гэдэгтэй 90% санал нийлдэг.**
* 100 оролцогчидтой Хэрэглэгчийн сэтгэл ханамжийн №23-0227 тоот судалгаанд үндэслэсэн. Үсийг торгомсог болгох зориулалттай Satinique™ ангижруулагчтай хамт хэрэглэхэд.
** 125 оролцогчидтой Хэрэглэгчдийн сэтгэл ханамжийн №23-0227 тоот судалгааны үр дүнд үндэслэв. Үсийг торгомсог болгох зориулалттай Satinique™ ангижруулагчтай хамт хэрэглэхэд.
- Биологийн задралд ордог найрлага - усаар зайлахад бүрэн уусаж арилдаг бөгөөд байгальд ямар ч ул мөр үлдээдэггүй
- Амьтад дээр туршдаггүй - гоо сайханы бүтээгдэхүүн үйлдвэрлэхдээ хүмүүнлэг, ёс зүйтэй ханддаг
- Веган сертификаттай - амьтны гаралтай орц найрлага агуулаагүй
- РН-ийн тэнцвэрийг оновчтой түвшинд хадагладаг – хуйхны эрүүл байдлыг дэмждэг
- Арьс болон харшил судлалын мэргэжитнүүдийн шалгуурыг давсан
- Байгалийн гарал үүслийн индекс: 85% (Олон улсын ISO 16128 стандарт).




Хэмжээ: 750 мл
Хадгалах нөхцөл: +5°C -аас +25°C хүртэлх хэмд хадгална
Хадгалах хугацаа: Савлагааны гадна талд заасан үйлдвэрлэсэн өдрөөс хойш 36 сар.
Багцын дугаарыг савлагаан дээр заасан байгаа
Үйлдвэрлэсэн: АНУ
Хэрэглэх арга
