Хүүхдүүдэд зориулсан функциональ хоол
Amway хүүхдүүдэд зориулсан функциональ шим тэжээлийн каталог
Хүүхдүүдэд зориулсан функциональ шим тэжээл гэдэг нь хүүхдийн хэвийн өсөлт, дархлаа болон биеийн идэвх хөдөлгөөнийг дэмжих амин дэм, эрдэс бодис, амин хүчлүүд болон бусад төрлийн ашигтай бодисуудаар баяжуулсан бүтээгдэхүүнүүд юм.
Хүүхдүүдэд зориулсан функциональ шим тэжээлийн давуу талууд
NUTRILITE™ брэндийн функциональ шим тэжээлийг өсөж буй биеийн хэрэгцээг нарийн тооцоолон боловсруулсан. Бүтээгдэхүүнүүд хүүхдийн тэжээлийн дутагдлыг нөхөж, сурах, спортоор хичээллэх, идэвхтэй тоглож, хөгжилдөхөд шаардлагатай эрч хүчээр хангахад тусалдаг.
Amway компанийн интернэт дэлгүүрээс дараах нэн чухал хэрэгцээнд тохируулан бүтээгдэхүүнүүдийг сонгон аваарай. Үүнд:
- Дархлааг дэмжиж, вирусээс хамгаалах;
- Оюуны ба биеийн хөгжлийг дэмжих;
- Тэнцвэргүй хооллож байх үед амин дэм, эрдэс бодисын зайлшгүй хэрэгцээг нөхөх;
- Яс, шүдийг бэхжүүлэх, мэдрэлийн тогтолцоог дэмжих.
NUTRILITE™ брэндийн хүүхдүүдэд зориулсан функциональ шим тэжээл нь байгалийн гаралтай орц нэгдэл, шинжлэх ухааны үндэслэл бүхий найрлага болон нарийн шалгалтыг давсан орцуудад суурилдаг. Бүтээгдэхүүнүүд насны онцлогоос үл хамааран бүх хүүхдэд тохиромжтой бөгөөд зөв хооллох дадлыг хэвшүүлэхэд тусалдаг.
Nutrilite бүтээгдэхүүнүүд: бид хүүхдүүдэд юу санал болгодог вэ?
Nutrilite брэнд нь хүүхдүүдэд зориулсан функциональ шим тэжээлийн өргөн сонголтыг санал болгодог. Үүнд:
- Амин дэм, эрдэс бодисууд. Кальци, D амин дэм, төмөр, магни, C амин дэм болон бусад төрлийн чухал элементүүдийг агуулсан хүүхдийн өсөлт болон дархлааг бэхжүүлэх зориулалттай иж бүрдлүүд.
- Омега-3 ба антиоксидантууд. Олон ханаагүй тосны хүчлүүд нь тархи, ой тогтоолт, анхаарал төвлөрөл хэвийн хөгжихөд зайлшгүй шаардлагатай байдаг. Харин антиоксидантууд нь эсийг исэлдэлтийн стрессээс хамгаалдаг.
- Фито шим тэжээлүүд ба ургамлын хандууд. Жимс, ногоо, ургамлын байгалийн ханд агуулсан бүтээгдэхүүнүүд нь өсөж буй бие махбодыг нэмэлтээр дэмждэг.
Nutrilite-ын функциональ шим тэжээл нь идэвхтэй бөгөөд эрүүлээр өсөж торниход шаардлагатай нэн чухал бүхий л төрлийн шим тэжээлээр хангаж байна.
Эцэг эхчүүд яагаад Amway болон Nutrilite-ыг сонгодог вэ?
Хүүхдийн эрүүл мэндийг хамгаалахад өдрийн зөв горимыг тогтоох, нар салхинд гарах, спортоор хичээллэх төдийхнөөр хязгаарлаж болохгүй. Үүнд тэнцвэртэй хооллолтыг мөн адил оруулан цоолох хэрэгтэй. Тэгвэл Nutrilite брэнд нь хүүхдийн эрүүл мэндийг дэмжих шийдлүүдийг эцэг эхчүүдэд санал болгож байна.
Хүүхдийнхээ эрүүл мэндийн төлөө баталгаатай шийдлийг сонгоорой! Amway компанийн албан ёсны онлайн дэлгүүрээс NUTRILITE™ функциональ шим тэжээлийн бүтээгдэхүүнүүдийг захиалж, Монгол Улс даяар хүргүүлэн аваарай.